Зөвлөлдөх шийдэл буюу төрийн бодлогод нэмэрлэх иргэний санал

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Төрийн бодлого шийдвэр гаргахад ард түмэн ухаанаа уралдуулж байна. Ингэхдээ цаанаас тавилттай ямар нэг хэлэлцүүлэг, арга хэмжээ биш жир иргэд Төрийн ордондоо ирээд хонон өнжин санал бодлоо хэллээ. Үүгээр ч зогсохгүй тодорхой сэдвийн хүрээнд маш цэгцтэйгээр арвуулаа сууж зөвлөж байгаад гарц шийдэл хайж байгаа нь олзуурхууштай. Үндсэндээ гурван сая иргэний амьдралд хамаатай бүхий л шийдвэрийг төрийн өндөр албан тушаалтнууд гаргадаг бол энэ удаа жир иргэд ямар ч нэмэлт хачиргүйгээр үгээ хэлэх боломж олдлоо гэдгийг Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа болж байгаа үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулгад оролцохоор ирсэн иргэдийн төлөөлөл ярьж байна. 
Тухайлбал, Монгол орны өнцөг булан бүрээс их хотыг зорьж иргэнийхээ хувиар төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэхээр ирсэн  800 гаруй иргэний төлөөлөл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Балжинням төрийн өндөр албан хаагчдад хариуцлага тооцох тогтолцооны асуудлыг хөндлөө. Ингэхдээ хэн нэгэн хувь хүнийг буруутгахаас илүү тогтолцооны шинэчлэл хэрэгтэй байгаа. Өнөөгийн завхралыг арилгахын тулд уг үндсээр нь өөрчлөх ёстой гэлээ. Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар нийт ард түмнийг төлөөлж чадахуйц иргэдийг түүвэрлэн  цуглуулж байгаа хэрэг юм. Тодруулбал, нийт Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүс нэг дээвэр дор цугларч байна. Тэр дунд малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөллийг багтаах ажлыг Үндэсний статистикийн хороо зохион байгуулжээ. 


Төрийн хэрэгт оролцох эрхээ эдлэхээр ирсэн иргэдэд хандан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Монгол төрийн түүхэнд үлдэх томоохон үйл хэрэгт оролцох гэж байна. Бид сонгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчмаас ухрах ёсгүй, урагшлах ёстой. Ийнхүү урагшлахад тулгамдаж буй, нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл, нийгмийн хүртээмжтэй байдал зэрэг хуримтлагдсан асуудлуудыг зоримог шийдвэрлэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна. Улс төр, нийгэм, эдийн засагт тулгарч буй үндсэн асуудал, түүнээс урган гарч байгаа хүндрэл бэрхшээл, алдаа оноог иргэдтэйгээ ил тод, нээлттэй, өргөн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж тодорхойлох нь зүйтэй гэж үзэж “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Их Хурлын тогтоолыг баталж гаргасан. Зөвлөлдөх санал асуулгыг зөвлөлдөх ардчиллын онолын түвшинд  үзэхдээ, шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд буюу УИХ-ын гишүүд өөрсдөө сэдвээ сонгоод, энэ асуудлуудыг шийдэхэд ард иргэдийн маань  санал бодол ямар байна вэ гэдгийг тандан судалж, мэдэж түүн дээр үндэслэн шийдэр гаргахад чиглэгддэг. Энэ удаа нийгмийн олон кластер бүлэглэл, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас маш олон асуудал тавьж байгаа учир УИХ өөрөө шийдэхээсээ илүү, үүнийг гурван шаттай зохион байгуулж байна гэж үзэж болно” гэлээ. 


Төрийн үйл хэрэгт оролцохоор Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн хүрэлцэн иржээ. Оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байгаас хамгийн залуу нь 20 настай, ахмад нь 89-тэй байв. Харин боловсролын түвшинг нь харвал, 25 хувь нь дээд, 28 хувь нь бүрэн дунд, найман хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, долоон хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Эндээс харвал, Монголын төр газар нутаг, хүйс, мэдлэг мэргэжлийн ямар нэг шалгуургүйгээр иргэдээ сонссон явдал байлаа. Түүнчлэн 30 гаруй хувь нь  хөдөлмөр эрхэлдэггүй байгаа нь нийгмийн бодит байдлыг олж харах нэг давуу тал ч болсон гэдгийг оролцогчид хэлсэн. 


Хөндлөнгийн эксперт судлаачдаас сонгогдсон үндсэн илтгэгчид санал асуулгад орсон дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулга хийх зарчмаар үргэлжлэв. Тодруулбал, иргэд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг бүлэг болж нэг цагийн турш өөр хоорондоо зөвлөлдөн ярилцаж байна. Ийнхүү иргэд хоёр өдрийн турш зөвлөлдөн хэлэлцэж маргааш /өнөө/ орой анх асуусан асуултдаа дахин хариулт өгнө. Хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ бодитой хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. ҮСХ хоёр санал асуулгын дүнг нэгтгэн боловсруулсан тайлан дүгнэлтийг энэ сарын 16-нд багтаж өгнө. Харин Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнгээс гарсан гол саналуудыг зөвлөмж хэлбэрээр УИХ-д хүргүүлнэ гэдийг академич Г.Чулуунбаатар хэлсэн. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зөвлөл 11 бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш есөн удаа хуралджээ. 


 Иргэний улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагааны газрын дарга доктор, дэд профессор Н.Мягмарцоож “Улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлыг иргэд хоорондоо ярилцдаг, шийдвэрт нөлөөлдөг тогтолцоо бий болох гэж урт удаан хугацаа болж байна. Иргэний оролцоо гэдэг бол эрх юм. Энэ эрхийг төр засаг бий болгодог. Аливаа улс оронд иргэд нь санаачилга гаргах эрхтэй юу гэдэг нь их чухал асуудал байдаг. Иргэд жагсаал зохион байгуулахад зөвшөөрөл авах тухай ойлголтыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих үү? Энэ бол иргэдийн санаачилга. Бид иргэдийнхээ санаачилгыг хэр зэрэг дэмжиж байна гэдэг нь чухал асуудал юм” гэлээ. 

мэдлэгтэй экпертүүдээс асуулт асууж, хариулт авах боломжтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22