"Зөвлөлдөж шийдье":Гадаадад төрсөн Монгол иргэдэд харьяалал олгох зохицуулалтын талаар иргэдээс асууна

2023-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Зөвлөлдөж шийдье" уулзалтын үеэр иргэний болон улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эхний асуудал бол гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяалалгүй иргэдийн эрхтэй холбоотой. Энэ бол хүний оршин суугаа газраа чөлөөтэй сонгохтой холбоотой. 200 мянга орчим Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байна. Эдгээр иргэнд харьяаллын асуудал тулгардаг. Монгол Улсын хувьд нэг улсын харьяат байхыг хуульчилж өгсөн. Гадаадад байгаа иргэдийн тодорхой хувь нь нутаг дэвсгэрийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн улс оронд ажиллаж амьдарч байна. Хүүхдүүд нь тэнд төрж өссөн учраас автоматаар уг улсынхаа иргэн болдог. Хүүхдийн хувьд насанд хүрээд тодорхой сонголт хийж болно. Хоёрдмол харьяаллын асуудал бий болно. Манай улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид хязгаарлагдмал хоёрдмол харьяаллын асуудлыг ярьж, судалж болох юм. Гадаадад төрж өссөн иргэний харьяаллын асуудлыг бид судалж үзэх шаардлагатай юу? Манай улс Гадаадын иргэн харьяатын хуульдаа нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай юу гэдэг талаар зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс асууна” гэв.

Түүний судалснаар гадаадад төрсөн Монгол иргэдэд харьяалал олгох нь өндөр хөгжилтэй оронд төрж өссөн, боловсрол эзэмшсэн хүний чадварыг өөрийн улсын хөгжил дэвшилд ашиглах, гадаад улсад төрсөн иргэний хөрөнгийг өөрийн улсдаа татаж, үндэсний хөрөнгө оруулагч гэж дэмжих,  хүн ам зүйн бодлого буюу хүн амаа өсгөх,  уугуул соёлоо гадаад улсад сурталчлах, хоёр улсын "ардын дипломат харилцааг бий болгох", өөрийн төрөл садан ах дүү нартайгаа визгүйгээр чөлөөтэй уулзах давуу талтай юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин