Г.Нарантуяа: “Naaraa” кимчиг солонгос эмээгийн тусгай жороор үйлдвэрлэдэг

2023-02-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Start Up” буландаа “Naaraa” кимчиний үйлдвэрийг үүсгэн байгуулагч Г.Нарантуяаг урилаа. Тус үйлдвэр нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 

-Бид Кимчиг БНСУ-ын нэрийн бүтээгдэхүүн гэж ойлгодог үе ард хоцорчээ. Та кимчи хийх технологийг анх хэнээс, хэрхэн суралцсан бэ? 
-Би сүмд ажилладаг байсан юм. Тэр сүмд надтай хамт нэг солонгос эмээ хамт ажилладаг байлаа. Эмээ надад кимчи дарах өөрийн технологийг харам­гүй зааж өгсөн. Сурсан зүйл гэдэг насан туршийн эрдэм болж үлддэг юм байна. Би тэр эмээд үргэлж талархаж явдаг. Өнөөдрийг хүртэл эмээгийн жороор кимчигээ хийж явна. Үйлдвэрээ 2014 онд нээсэн.


-Анх үйлдвэрээ нээхэд худалдан авагчид хэр байв? 
-2014 оныг бодвол өнөөдөр манайхан кимчиг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг болжээ. Энэ утгаараа үйлдвэр маань ч өргөжиж байна. Анх үйл ажиллагаагаа эхлэхдээ ганцаараа хийдэг байсан. Тиймээс өдөрт 50 кимчи л гаргана. Түүнийгээ Дарханыхаа дэлгүүрүүдээр тараадаг байлаа. Харин өдгөө бизнес маань өргөжиж, өдрөөс өдөрт нэр төрөл нь нэмэгдсээр байна. Хүн аливаад тууштай байвал заяа нь түшдэг гэдэгт итгэдэг болсон.  Өөрийгөө сорьж, зориг гаргаж эхэлсэн томоохон ажлын маань нэг энэ бизнес юм. Хэдий шантармаар зүйл тохиолдож байсан ч даваад ард нь гарсандаа баярладаг. 


-“Naaraa” гэж таны нэрний эхлэл юм шиг байна. Өөрийнхөө нэрээр брэнд гаргана гэдэг том зориг, хариуцлага юм шиг санагдаж байна? 
-Аливаа бизнест нэр их чухал. Тиймээс найзтайгаа ярилцаад энэ нэрийг өгсөн. Өөрийн нэрээ товчлохдоо англи болгосон юм. Таны хэлснээр өөрийнхөө нэрээр нэрлэсэн учир илүү хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог. Учир нь би өөрийн нэрийг өндөрт өргөх учиртай шүү дээ. Нэг үеийг бодвол одоо хэрэглэгчид маань “Naaraa” кимчиг мэддэг, бусад бүтээгдэхүүнүүдийг ч өдөр тутмын хэрэглээндээ байнга хэрэглэдэг болсон байна. 


-Бүтээгдэхүүнийхээ  төрлийг нэмсэн гэлээ. Одоогоор хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? 
-Бид одоогоор кимчи, луувангийн салат, хүрэн манжин, алаг салат, тагтуритан амтлагч, гахай, тахианы  амталсан мах, бууз зэргийг үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүн бүр өөр, өөрийн онцлогтой. Тухайлбал, буузаа бүтээгдэхүүний тоогоо нэмэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сараас хийж эхэлсэн. Манай адууны махан буузыг хүмүүс их худалдаж авдаг. Харин бусад бүтээгдэхүүнээ амт чанар сайтай, шинэ ногоогоор хийдэг. 


-Аливаа үйлдвэрлэлд борлуулалт чухал. Бүтээгдэхүүнээ Дарханаас өөр ямар газруудад нийлүүлж байна вэ? 
-Бид өдөрт 500-800 бүтээгдэхүүн гаргадаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дарханы дэлгүүрүүд болон Хөтөл, Шарын гол, Номгон, Сэлэнгэ, Орхон  гэсэн газар нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүн бүхэндээ чин сэтгэлээ шингээж үйлдвэрлэдэг. Тиймээс манай бүтээгдэхүүнийг амталсан хэрэглэгчид сэтгэл хангалуун үлддэг гэж итгэлтэйгээр хэлэх байна. 


-Танай бүтээгдэхүүнүүд гаднах үзэмж, сав баглаа нь их сонирхолтой юм. Энэ нь худалдан авагчдыг татах  нэг төрлийн маркетинг байх даа?
-Тийм шүү. Аливаа бүтээгдэхүүнд гадаад үзэмж их чухал. Сайхан уут, баглаа нь бүтээгдэхүүнд өнгө нэмдэг. Бидний хувьд уут баглааныхаа санааг өөрсдөө гаргаад, хот руу захиалж хийлгэдэг. Мөн хэрэглэгчдэдээ зориулж бүтээгдэхүүнийхээ хэрэгтэй мэдээлэл, танилцуулгыг нь заавал багтаадаг. 


-Хэрэглэгчийн өгч буй урам, талархсан үгс дахиад ихийг хийх сэдэл өгдөг байх даа? 
-Нийгмийн ямар ч салбарт ажиллаж байгаа хүн урмын үгээр л тэтгэгддэг шүү дээ.  Нэг удаа бүтээгдэхүүнийг маань хэрэглэсэн хүн манай байнгын үйлчлүүлэгч болсон байхыг харах сайхан. Тэдний хэлдэг эерэг үг эрч хүч нэмдэг. Бидний хувьд хамгийн чухал нь эдгээр хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх.   


-Танай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийн хамгийн том, давуу талыг та юу гэж онцлох вэ? 
-Хүмүүс хүнсний ногоог өдөр тутамдаа хэрэглэх нь эрүүл мэндэд нь тустай. Учир нь бид аминдэм, эрдэс бодисоо ногооноос авах бүрэн боломжтой. Судалгаагаар кимчиг ихээр хэрэглэдэг хүмүүсийг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх нь харьцангуй бага гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн напа байцаа болон бусад ногоонд агуулагдаж байдаг кали нь цусны даралтыг хэвийн байлгахад сайнаар нөлөөлдөг. Кимчи нь илчлэг багатай, өөх тос бага агуулдаг бөгөөд  биеийн инсулиний хэмжээг барьдаг сайн талтай. 


-Орон нутгийн үйлдвэрт ажиллах хүч бага гэсэн ойлголт бий. Танайх хэдэн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна? 
-Манайд зургаан үндсэн ажилтан бий. Бид ажлын найман цагт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрийн бусад цехээс ялгарах нэг давуу тал нь 10 хоногт цалингаа тавьдаг. Ингэснээр ажилчид маань сэтгэл амар, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдэж байгаа юм.   
Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хөнгөлөлттэй зээл хэрэгтэй санагддаг. Банкны өндөр хүүтэй зээл төлөх амаргүй. Мөн орон нутагт олгож буй зарим зээл хэрэгтэй үйлдвэртээ очдоггүй тал бий. Тухайлбал, манай үйлдвэр банкнаас зээл аваад үйл ажиллагаандаа зарцуулсан. Ажилчдаа цалинжуулахаас гадна зээл, татвар гээд бэрхшээлтэй асуудал олон байна. 


-“Naaraa” үйлдвэрийн хамгийн том зорилго юу вэ? 
-Манайх хэрэглэгчээ дээдэлдэг. Тэдний санал, сэтгэгдлийг үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн. Мөн амт чанар сайтай бүтээгдэхүүн хийхийг хичээдэг. Бүтээгдэхүүн бүрээ эко,  хүний биед сөрөг нөлөөгүй, амин дэмээр баялаг байлгах зорилготой. Үүнээс гадна бид хугацаа уртасгах ямар нэгэн нөөшлөх бодис хэрэглэдэггүй. Цаашлаад өөр олон бүтээгдэхүүн нэмж гаргах том зорилго бий. Мөн тоног төхөөрөмжөө нэмж, улсдаа танигдсан том үйлдвэр болохын төлөө хичээх болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)

Mundag daichin emegtei sanagddag manaih hamtran ajillaj delgvvrtee bainga zardag sain zaragddag saihan amttai shvv. Ajliin amjilt hvsie saihan bvsgvid
Эрдэнэчимэг
Ажилсаг найздаа амжилт хүсье
Амттай шүү амжилт
nanana
Hotod zarj bolohgui yu idej uzsennih goy yum bna le amjilt naaraa kimchi
Амттай шүү кимчи салат 😋😋
amt bvr ni saihan shv ajlin amjilt hvsei
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин