Б.ОД
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, сургуулийн автобусны талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Сая 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн. Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн.Сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоо, Хан-Уул дүүрэгт зургаа, Налайх, Багануур дүүрэгт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” гэв.
Эх сурвалж:www.polit.mn