Т.САЙХАН
Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэх дуудлага өчигдөр 19:38 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагч очиход 18х36 метрийн хэмжээтэй хүнс, гэр ахуйн бараатай 60 тонн орчим агуулах, “Бонго”-3 автомашин шатаж байжээ.
Алба хаагчид 21:25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж хоёрдугаар сарын 12-ны шөнийн 03:45 цагт бүрэн унтраажээ.
Эх сурвалж:www.polit.mn