Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 21 мянгад хүрлээ

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу баасан гарагийн  15:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 21 мянгад хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 78 мянгыг давжээ.

Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм.

Эргэн сануулвал, даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байсан нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна.

Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ. Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс хойд зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

 Эх сурвалж:CNN

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 11 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 25 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 31 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 33 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин