Шүүх хуралдааныг "шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ыг баталжээ

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар шүүх хуралдааныг "шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ыг баталжээ. Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөх эрсдэл үүсээд буй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу дээрх журмыг баталсан байна. Ингэснээр иргэдэд шүүхийг ойртуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх боломж бүрдэж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. 

Улсын хэмжээнд анхан, давж заалдах шатны шүүхийн 41, тамгын газрын 47 байр, 130 гаруй шүүх хуралдааны танхим бий. Эдгээр танхимд жилд дунджаар 81.000, нэг сард 6750, өдөрт 302 шүүх хурал болдог аж. Шүүх хуралдааны танхимын талбайн хэмжээ нийслэлд дунджаар 32.25 м.квадрат байгаа бол орон нутагт 48.13 м.квадрат байна. Хуралдааны танхимыг багтаамжаар нь авч үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12,5 м.квадрат буюу хамгийн жижиг талбайтай. Харин нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 234 м.квадрат, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 102 м.квадрат буюу хамгийн том талбайтай аж. Тус танхимуудад хамгийн ихдээ 100 хүртэлх тооны оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах боломжтой юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 48 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 48 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 22 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 28 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин