Ж.Сүхбаатар: Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Узбекистанаас ирсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг хүлээн авах үеэр түгжрэл болон нийтийн тээврийн асуудлаар сайд Ж.Сүхбаатар товч танилцуулсан юм.

Тэрбээр "Улаанбаатарын түгжрэлийг бууруулах том суурь нөхцөл нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ салбар уналтын байдалтай байгаа. Засгийн газар, УИХ-аас гаргасан нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна.Нийслэлийн иргэдийн 55 хувь нь хувийн машинаар зорчдог. Хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн явагдаж байна гэж үзэхэд 1.8 сая иргэн хувийн машинаар, 550,000 орчим иргэн автобусаар явж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд, одоогийн байдлаар 200 орчим шинэ автобусыг авчирсан. Сайн чанартай, үнэ боломжийн автобуснуудыг оруулж ирэх бодлого баримтална. Энэ онд хэрэгжүүлнэ. Цахилгаан автобусыг чухалчилдаг ч автобус баазын эрчим хүчний чадал хангалтгүй учраас 160 ширхэг цахилгаан автобус оруулж ирнэ гэж тооцоолж байгаа. БНСУ-аас ч автобус авах бодолтой байгаа. Иргэдийн ая тухыг хангасан автобуснууд авахаар төлөвлөсөн.

Улаанбаатарын түгжрэлийг урт хугацаандаа бууруулна. Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвд өчигдөр ажилласан. Иргэд олон удаа ярьсан учир очиж ажилласан. Ажлын өдрүүдэд авто замын оргил ачааллын үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байхыг уриалж байна. Тухайлбал, түгээлтийн машин дээр ч санаачилгатай хандаасай гэж зөвлөмж гаргаж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 13 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 13 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 1 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 33 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 34 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 47 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 53 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин