Гүйлтийн цанын төрлийг Орхон, Булган аймгийн тамирчид тэргүүлэв

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Монголын бүх ард түмний XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн гүйлтийн цанын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд хүүхдийн спортын наадмын төрлүүд явагдаж аваргуудаа тодрууллаа. Гүйлтийн цанын 17-18 насны хөвгүүдэд Булган аймгийн тамирчин Т.Өсөх-Ирээдүй түрүүлсэн бол дэд байрт Сонгинохайрхан дүүргийн тамирчин А.Хүслэн шалгарлаа. Харин охидын ангилалд Орхон аймгийн тамирчин Б.Энхжин түрүүлсэн бол Сүхбаатар дүүргийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг дэд байрт орсон юм. Медалийн тоогоор багцалбал, гүйлтийн цанын тэшилтийн төрлөөр Орхон, Булган  аймаг  зургаан медаль хүртэж, тэргүүлэв. Харин  Төв аймаг гурав, Дархан, Сэлэнгэ, Архангай аймгийн баг тамирчид тус бүр нэг медаль хүртсэн юм.

12 хүртэлх, 13-14, 15-16 насанд медаль хүртсэн тамирчдыг жагсаалтаар хүргэе.

12 хүртэлх насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 3 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Лхагва-Орших Өнөбаясгалан /Орхон аймаг/
  • Дэд байранд-Батбаяр Шинэдөл /Орхон аймаг/
  • Гутгаар байранд-Баттөмөр Даваажаргал /Төв аймаг/

12 хүртэлх насны охидын гүйлтийн цана тэшилт 2 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Ариунжаргал Анхилуу /Сонгинохайрхан дүүрэг/
  • Дэд байранд-Булганбаяр Мөнхжин /Орхон аймаг/
  • Гутгаар байранд-Одхүү Одгэрэл /Булган аймаг/

13-14 насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 5 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Батбаяр Бямбажаргал /Өвөрхангай аймаг/
  • Дэд байранд-Ариунжаргал Оргил /Сэлэнгэ аймаг/
  • Гутгаар байранд-Гэндэнсүрэн Төгөлдөр /Сонгинохайрхан дүүрэг/

13-14 насны охидын гүйлтийн цана тэшилт 3 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Отгонбат Анужин /Орхон аймаг/
  • Дэд байранд-Мөнхбаяр Эрхсаран /Булган аймаг/
  • Гутгаар байранд-Түвшинбаяр Аясгалан /Булган аймаг/

15-16 насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 10 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Амаржаргал Ганзориг /Сүхбаатар дүүрэг/
  • Дэд байранд-Сансар Мөнхжаргал /Төв аймаг/
  • Гутгаар байранд-Батболд Амарсайхан /Булган аймаг/

15-16 насны охидын гүйлтийн цана тэшилт 5 км төрөлд:

  • Тэргүүн байранд-Наранбат Нандинцэцэг /Дархан-Уул/
  • Дэд байранд-Алтанхуяг Ариунбилэг /Булган аймаг/
  • Гутгаар байранд Жамъяанжав Уянга /Архангай аймаг/

Тэмцээнд 10 аймаг, нийлэлийн дөрвөн дүүргийн 128 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн,   аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, М.Майцэцэг, Б.Мягмарсүрэн, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нар гардууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 45 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 17 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 37 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин