Евро стандартын SAZ LE60 маркийн хоёр автобусыг нийтийн тээвэрт явуулна

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

МҮХАҮТ-ын санаачилгаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Ахлах Зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн тээврийн газрын Дарга С.Жавхлантбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

 “СамАвто” компанийн үйлдвэрийн SAZ LE60 маркийн автобус нэг жилийн турш туршилтаар явж нийтийн тээврийн ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. Зургаан мэргэжилтэн үүнд анхаарч, цаг тухай бүрт нь засвар үйлчилгээг тогтмол хийж, Монголын нөхцөлд  нийцүүлж, дараа дараагийн сайжруулалтыг хийх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 105 чиглэлд давхардсан тоогоор 500-600 мянган хүн үйлчлүүлдэг гэх тоон мэдээлэл бий.

“СамАвто" компанийн SAZ LE60 маркийн автобус нь 190 морины хүчин чадалтай, нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой, цонх нь цантдаггүй, шалнаасаа халдаг, Эйр кондишны нэгдсэн системтэй, шатахууны багтаамж нь 150литр. Төв Азийн автобус үйлдвэрлэлийн зах зээлд "СамАвто" нь гол нийлүүлэгчдийн нэг юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна Гүрж, Казахстан, Кыргызстан, ОХУ, Тажикстан, Украин улс руу экспортолж ирсэн. SAZ LE60 маркийн автобус нь Евро стандартад нийцсэн, Японы ISUZU технологи, ноу-хау-г нэвтрүүлсэн. Тус корпорацийн хөдлөх эд анги, тоног төхөөрөмжийг суурилуулсан.

““СамАвто” компани нь “SAZ LE60” компанийн маркийн тус автобус нь Монгол Улсын байгаль цаг уур, хэрэглээний нөхцөлд нийцүүлэхээр тусгайлан үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог. Чанартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоход хувийн хэвшил санаачилгын эхлэл үүгээр тавигдаж байна.  Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлд онцгой ач холбогдол өгч байгаа. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн” гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцолсон юм.  

Бүгд Найрамдах Узбекистан улсын "СамАвто" компанийн Орлогч захирал Ярашев Илхомжон Турканбоевич “Манай “СамАвто” компани нь сүүлийн 23 жилийн хугацаанд борлуулалтын зориулалттай техник буюу ачааны автомашин, автобус, пикаб машиныг Японы ISUZU корпорацийн үйлдвэрлэж эхэлсэн. Та бүхэнд танилцуулж байгаа SAZ LE60 маркийн автобус нь бидний олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бий болсон бүтээгдэхүүн. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь том алхам болно гэж найдаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин