Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд болон түүхэн холбоотой Турк улсын нийт ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд цаг мөчид Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна. Улс орнуудын үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж гамшгийн хохирол, хүндрэлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна. Турк Улс энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв.
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж бидэнд маш том гарз, хохирол учраад байна. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөхөн орны нэг нь Монгол. Монгол Улс ковидыг амжилттай даван туулсан. Цар тахлын үед сайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч байна. Бидэнтэй хамт байгаа монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 48 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 33 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 41 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин