Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Баасанцогтод оноосон хорих ялыг хэвээр үлдээжээ

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцэж түүнд оноосон дөрвөн жил, дөрвөн сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бусад шүүгдэгч нарт оноосон ялыг мөн өөрчлөөгүй байна.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон тухай мэдээлж байв. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 11 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 25 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 31 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 33 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин