Л.Батхуяг: Краудфандингаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Банк, Санхүү” буландаа краудфандинг үйлчилгээг Монголд нэвтрүүлж буй “Finberry” компанийн гүйцэтгэх захирал Л.Батхуягтай ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарт шинэ үйлчилгээнүүд ихээр нэвтэрч байна. Танай компанийн хувьд Краудфандинг үйлчилгээг Монголд нэвтрүүлээд удаагүй байна. Тэгвэл Краудфандинг гэж юу вэ?
-Юуны өмнө санхүүгийн зах зээлийн бүтэц, хүртээмжийн талаар багахан мэдээлэл өгвөл краудфандингийн талаар ойлгоход илүү дөхөм байх болов уу. Зах зээл дээр нийлүүлэгч олон, сонголт өргөн байж гэмээнэ хэрэглэгчид очих үр өгөөж өндөр, зардал бага байдаг. Санхүүгийн зах зээл ч ижил. Олон улсад санхүүгийн зах зээлийн 70 хувь нь банкнаас хамааралтай, үлдсэн нь альтернатив санхүүжилт буюу уламжлалт бус санхүүгийн хэрэгслүүд байдаг. 

Харин Монголд энэ харьцаа 90:10 орчим байгаа. 100 зээлдэгчийн ес нь банканд ханддаг гэсэн үг. Төрөөс банкны зээлийн хүүг бууруулах олон арга хэмжээ авч байна. Гэхдээ захиргаадалтын ч юм шиг арга хэрэгслээс илүүтэйгээр хэрэглэгчдийн хувьд сонголт өргөн, санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байж л илүү түргэн энэ зорилго биелнэ гэж хувьдаа боддог. Тиймээс санхүүгийн шинэ үйлчилгээнүүд нэмэгдэж технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд ихээр гарч, хэрэглэгчид очих санхүүжилтийн зардал буураасай гэж хүсдэг. Краудфандинг буюу хамтын санхүүжилт бол санхүүгийн хүртээмж, сонголтыг нэмэгдүүлж буй нэг арга хэрэгсэл. Хэдийгээр санхүүжилтын энэ загвар нь нэлээд эрт үеэс эхлэлтэй ч олон улсад сонгодог утгаараа 2008 оноос эрчимтэй хөгжиж, зах зээл нь улам л тэлсээр байна. Товчхондоо, санхүүгийн байгууллагаар зуучлуулахгүйгээр, өөрийн бизнесийн эсвэл нийгмийн төслийг олон нийтэд танилцуулан, тэднээс санхүүжилт татах, санхүүжилтийн хариу төлбөрийг мөнгөн болон бусад хэлбэрээр өгдөг гэсэн үг. Нэг үгээр оролцогч бүхий л талууд үр өгөөж хүртдэг санхүүгийн загвар юм. Краудфандингийн үндсэн дөрвөн хэлбэр бий. Зээлд суурилсан, Ревард буюу урамшуулалт, хандивт суурилсан, хувьцаанд суурилсан. Манай компани эхний удаад зээл, ревард, хандивын хамтын санхүүжилтийг зах зээлд нэвтрүүлээд байна.


-Шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ гэдэг хууль эрх зүйн орчин чухал байдаг. Танайх эрхзүйн орчноо хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Олон нийтээс мөнгө цуглуулах процесс өөрөө эрсдэлтэй. Мөнгөний хэмжээ их, багаас үл хамааран төсөл бүтэлгүй болвол олон хүн хохирч үлддэг. Төслөө фэйсбүүк ч юм уу сошиал сүлжээгээр танилцуулаад, банкны дансаараа дамжуулан санхүүжилт авах биш санхүүгийн дэд бүтцээр дамжуулдаг, санхүүжилт нь ил тод байдаг, шаардлагатай тохиолдолд даатгал, батлан даагч зэрэг эрсдэлийг бууруулдаг гуравдагч талууд ажилладаг байх ёстой. Ингэж асуудлыг цогцоор нь шийдэж зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох ёстой. Яг ингэж мэргэжлийн байдлаар энэ салбарт орж ажиллах зорилгоор бид краудфандингийн “FinBerry” компаниа байгуулсан. Хувьцаа эзэмшигч, удирдлагын баг нь ч санхүүгийн салбарт олон жил амжилттай ажилласан, туршлагатай баг хамт олон байдаг. Одоогоор краудфандингийг зохицуулсан эрхзүйн зохицуулалт Монголд хараахан гараагүй байгаа. Гэхдээ СЗХ-ны дэргэд байгуулагдсан Сэндбокс алба нь ийм асуудал тулгарсан санхүүгийн үйлчилгээ, хэрэгслүүдийн саналыг хүлээн авч судлан, тодорхой шаардлагын хүрээнд туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлдэг юм билээ. Бид энэ жишгийн дагуу СЗХ-нд хүсэлтээ өгч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд краудфандинг үйлчилгээг зах зээлд туршилтын хугацаатай нэвтрүүлэх шийдвэрээ авсан. Ингэснээр бид платформоо олон нийтэд танилцуулах боломжтой болж, энэ оны хоёрдугаар сард анхны төслөө танилцууллаа.


-Танай платформыг ашигласнаар хэрэглэгчдэд ямар боломжууд бий болох вэ?
-Finberry платформ нь төсөл санаачлагч, бүтээгчдэд олон нийтэд төслийнхөө мэдээллийг хүргэж, зардал багатай, уян хатан нөхцөлөөр санхүүжилт татах, зорилгоо бодит болгох боломжийг олгоно. Харин Хөрөнгө оруулагч, дэмжигчдэд сонирхолтой төслүүдээс сонголт хийж санхүүжүүлснээр харьцангуй өндөр өгөөж хүртэх, эрсдэлээ хуваарилах, дэмжиж буй төслөө бодит ажил хэрэг болгох, өвөрмөц содон урамшуулал хүртэх боломжийг олгоно. Ялангуяа манай платформын рэвард санхүүжилтийн бүтээгдэхүүн их онцлог. Ийм төрлийн санхүүжилт өгдөг санхүүгийн байгууллага миний мэдэхээр л лав Монголд байхгүй. Жишээ нь, хэн нэгэн хүн өөрийн төсөлдөө санхүүжилт авлаа гэхэд буцаад түүнийгээ бэлэн мөнгөөр төлдөг. Харин рэвард буюу урамшуулалт санхүүжилтийн хувьд олон нийтээс санхүүжилтээ босгоод эргүүлээд бүтээгдэхүүнээрээ төлбөрөө өгдөг учраас бизнес эрхлэгчдэд илүү таатай. Үүний нэг жишээ бол сая бидний зохион байгуулсан “Намайг хараач” гэдэг хүүхдэд зориулсан, нийгмийн сайн сайхны төлөөх ашгийн бус төсөл байлаа. Зохион байгуулагчид нь хүүхдийн бие бялдар, зүрх сэтгэл, сэтгэлзүй боловсролын хөтөлбөрөө танилцуулан санал болгож, мөнгийг нь урьдчилж аваад дараа нь үйлчилгээгээ үзүүлсэн. Энэ төсөлд манай байгууллага хамтран ажиллаж Finberry платформоор дамжуулан бүртгэл хийж, санхүүжилтийг босгосон. Ердөө 30 минутын дотор зорилтот санхүүжилт биелэн, төслийн санхүүжилт хаагдсан. "Намайг хараач" төсөлд санхүүжилт өгсөн хүмүүсийн хувьд Финберри платформд их эерэг сэтгэгдэлтэй байгаа. Санхүүжилтийг бүрдүүлж буй процесс нь ил тод, бодит цагийн горимоор хийгдсэн, хүмүүс тоо андуурч мөнгөн дүнг илүү дутуу хийх эрсдэлгүй, санхүүжилт бүрэн бүрдсэн эсэх нь маш тодорхой зэрэг нь санхүүжүүлж буй талд элдэв эргэлзээ үүсгээгүй, “шилэн” санхүүжилт байна гэж урам өгсөн. Цаашид ч бид олон нийтэд үр өгөөжтэй, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдсэн төслүүдийг өөрийн платформоор дамжуулах болно. Манай платформын төслийн нэг хэсэг нь нийгэмд чиглэсэн төслүүд байна.


-Хөрөнгө оруулалтын хувьд биржийн бус зах зээлд 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг. Краудфандинг хэдэн төгрөгөөр хөрөнгө оруулах боломжтой вэ? 
-Биржийн бус зах зээл дээр 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүст голцуу санал тавьж хамтран ажилладаг бол краудфандинг дээр ямар ч тийм хязгаарлалт байхгүй. Та тухайн төслөөс өгөөж хүртэх сонирхолтой бол 1000 төгрөгөөр ч хөрөнгө оруулах боломжтой. Хамгийн гол нь бага дүнгээр манай FinBerry платформ дээр байгаа олон төслүүдэд зэрэг хөрөнгө оруулж, өөртөө санхүүгийн туршлага хуримтлуулах нь чухал ач холбогдолтой. Энэ мэтээр олон хүнээс мөнгө цуглах боломжтой тул нөгөө төслийн хувьд ч хүссэн хөрөнгөө богино хугацаанд босгох боломжтой. Үнэхээр сайн, сайхан төсөл бол мөнгө дороо босно. Тухайн төсөл үнэхээр сайн гэдгийг мэргэжлийн байгууллагууд үнэлж дүгнэдэг. Манайх болон манайхтай хамтарч ажилладаг гуравдагч талын мэргэжлийн байгууллагууд тухайн төслийг үнэлээд, эрсдэлийг нь тодорхойлоод, өгөөжийг тооцоолно. Тиймээс старт аппуудын хувьд краудфандинг санхүүжилт босгох маш том боломж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

монгол банк Санхүүгийн зохицуулах хороо Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд иргэд аж ахуйн нэгжийн санхүүгийн боловсролыг жигд дээшлүүлэхэд анхаарч зохих арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байх хэрэгтэй санагддаг ялангуяа хөдөө орон нутагт, тэгэхгүй бол санхүүгийн элдэв луйварт маш ихээр өртөж байна, мэдээж хувь хүний хариуцлагын асуудал мөн л дөө
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин