Х.Болорчулуун: Таван сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун бэлчээрийн даац, мал аж ахуйн экспорт, эрүүл бүс бий болгох ажлын талаар мэдээлэл өглөө

Тэрбээр "Өмнөх жил манай улс 315 сая ам.долларыг угаасан ноолуураас олсон байна. Хэрэв бид самнаад гадаад руу гаргавал 550 сая ам.доллар болноТөр бодлогоор дэмжвэл ноолуурын салбараас олох орлогоо ахиулах боломжтой. Мөн угаахаас самнах гээд ганц шатлал нэмэгдэх 4,200 ажлын байр нэмэгдэх тооцоо гарч байсан.

Хүчин чадлаа баталгаатай болгож байж ирэх жилээс самнасан ноолуур экспортод гаргахаар боллоо" гэдгийг хэллээХарин үхэр ээмэгжүүлэх талаар "Таван сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна. Төсөвт мөнгө шинээр тусгаагүй. ХХААХҮЯ-ны дэргэд ажилладаг төслүүдийн зарим арга хэмжээг үхэр ээмэгжүүлэх ажил руу шилжүүлж, санхүүжилтийг шийдэж байгаа. Мөн хөдөө аж ахуйн биржийн ашигт ажиллагаанаас 2.6 тэрбум төгрөгийг уг ажилд шилжүүлж байгаа. Ийм байдлаар нөөц боломжоо ашиглаж үхэр сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ" гэсэн юм

Түүнчлэн "Эрүүл бүс байгуулж, гол төв замууд дээр мал эмнэлгийн пост ажиллуулж байж тодорхой журмын дагуу ажилласнаар эрүүл бүсийг бий болгодог. Сар тутамд хийсэн ажлаа малын эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, тэдний хяналт дор хийгддэг ажил. Энэ бол ганцхан баруун гурван аймаг биш юм.

Хөвсгөлийн зургаан сум, Булганы Тэшиг гээд хойд талдаа долоон сум, Ханх, Тэшигийн боомт, зүүн талдаа Халх голын эрүүл бүс байгуулна. Халх голын хувьд онцлогтой. Тэнд 100 мянган үхрийн аж ахуй байгуулахаар төлөвлөж байна. Халх голын өвс ургамал төрөлжсөн үхрийн аж ахуй байгуулж, экспортлоход тохиромжтой" гэв

Бэлчээрийн даацын тухайд "Миний хувьд сая Архангай, Завхан аймгаар явлаа. Бүгдийнх нь бэлчээрийн даац 68-75 хувь хэтэрсэн гэж байна. Тэгэхээр бид тооны хойноос биш чанарт анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор гарч байгаа юмОтор нүүдэл хийхийн хэрээр малын өвчин сумаас суманд дамжин гарч байна. Мялзан өвчин гэж манай улсад 2016 оноос өмнө байгаагүй. Хоёр сард гэрээ байгуулж, мялзан өвчний эсрэг вакциныг татаж авна. Хугацаанд нь тарина" хэмээв.

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин