Б.Цолмондаваа: Нүүр будалт өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хөшүүрэг

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

Өнөө цагт нүүр будалт урлаг болтлоо хөгжсөн билээ. Сайхан зүс царай нь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаа Гоо зүйн боловсролын хүрээлэнгийн сургагч багш, артист Б.Цолмондавааг урилаа.

-Таныг долоон жилийн өмнөөс нүүр будаж эхэлсэн гэж сонссон. Харин одоо нүүр будах арга, техникийн сургагч багш болжээ?

-Би 2016 оноос нүүр будалтын салбарт орсон. Нүүр будалтын салбар нь хувь хүнээс цаг үргэлж суралцаж хөгжих, тууштай байхыг шаарддаг. Тиймээс 2019 онд артист мэргэжлээрээ Гоо зүйн боловсролын төвд гүнзгийрүүлж суралцсан. Мөн “Pro make Up” студид туршлага солилцох зорилгоор сурч байлаа. Одоогоор 400 гаруй шавьтай болсон.

-Шавь нар нь артистаар ажилладаг уу?

-Сурсан зүйлээ өөртөө хадгалахыг хүсээгүй. Тиймээс чаддаг мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж, заадаг. Шавь нар маань салбартаа ажиллаж байгаа. Зарим нь өөр ажил хийдэг болохоор өөрийгөө зөв сайхан будаж байна. Тэднийхээ хийсэн будалтыг харах сайхан. Мөн тэдний хэлдэг урмын үгс намайг хурцалж өгдөг. Хүн сурч буй зүйлдээ сэтгэлээсээ хандаж, цаг хугацаа зарцуулбал ур чадвар нь сайжирна. Бусдын хийж чадаж байгаа зүйлийг хичээвэл сурах боломж хүн бүрт бий.

-Аливааг сурч эхлэхэд тухайн зүйлийн олон сайхан тал нь ажиглагддаг. Нүүр будалтын юу нь танд таалагдав?

-Нүүр будалт нь гоо зүй, сайхан харагдаж өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх нэг хөшүүрэг. Надад нүүр будах артистийн ажил таалагддаг байлаа. Анх н.Энхмаа багшдаа шавиар орж, сургалтанд нь хамрагдсан. Багшийгаа би хайж очоод “танд шавиар орж, суралцмаар байна” хэмээн хэлсэнээр  энэ салбар руу орсон. 

-Эмэгтэй хүний дотор гоё ганган байх чанар оршдог.  Тэгвэл өөрийгөө зөв будаж сурах нь сайхан харагдахаас гадна ямар нөлөөтэй бол?

-Бүсгүй хүн бүр нүүр будалтыг зайлшгүй эзэмших ёстой. Хүн бүр мэргэжлийн артист болох албагүй. Гэхдээ өөрийгөө зөв будах чухал. Царай бол  хүний нэрийн хуудас болдог. Зөв сайхан нүүрээ будсан эмэгтэй наснаасаа залуухан харагдах боломжтой. Мөн өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажил нь бүтэмжтэй байна. Тиймээс эмэгтэй хүн болж төрсөн бол өөртөө нүүр будах цагийг гаргах нь зөв. Нүүрээ гоё будах орчин бий болгох нь илүү тухтай.

-Хэрэглэж буй бүтээгдэхүүн нь нүүр будалтыг амилуулах зэвсэг болдог?

-Чанартай сайн будаг сонгосоноор арьсанд сөрөг нөлөөгүй, тогтоц сайтай байна. Мөн багс өргөн сонголттой байвал будалт сайн болно. Хүмүүс бүтээгдэхүүн сонгохдоо өөрт тохирох өнгийн бүтээгдэхүүнээ авдаггүй нь алдаа болдог. Жишээлбэл, дулаан өнгийн арьстай хэрнээ хүйтэн өнгөнд тохирох крем авсан байх бий. Тиймээс өнгөний тухай ойлголтоо хөгжүүлсэнээр эрч хүчтэй, үзэсгэлэнтэй харагдах боломжийг бүтээнэ.  

-Бүх зүйл шат дараатай байдаг. Тиймээс эхлээд ямар будалтыг эзэмших хэрэгтэй вэ?

-Энгийн будалт нь хоёр техниктэй. Бүтэн гурван өнгийн тен ашиглаж будах. Нөгөө нь хагас уусалттай будалт гэж бий. Энгийн будалтын хоёр техникээ сурсан байхад гоёлын будалт хийхэд харьцангуй хялбар. Гоёлын будалт гэхээр хүмүүс тайз дэлгэцийн будалт гэж төсөөлж, ойлгодог.

-Бүсгүйчүүд нүүрний аль хэсгээ тодотгож өгсөнөөр сайхан харагдах боломжтой вэ?

-Тухайн бүхний царайны онцлогоос шалтгаална. Төрөлхийн гоё уруул, нүд хөмсөгтэй байлаа гэж бодоход илүү тодруулаад өгөхөд илүү үзэсгэлэнтэй харагдах жишээтэй.

-Нүүрээ төгс сайхан будах нь багагүй хугацаа зарцуулдаг байх даа?

-Зарим хүмүүс нүүр будах чинь ийм их цаг зарцуулдаг юм уу гэдэг. Энэ нь дөнгөж сурч байгаа болохоор л тэр. Гарт ороод туршлагатай болоод  ирэхээр богино хугацаанд буддаг болно. Зарим эмэгтэйчүүд зөвхөн хөмсөгөө будахад нэг цаг зарцуулж байна гэдэг. Хурдаа сайжруулахын тулд зурж, будаж ажиллах хэрэгтэй.

-Та нүүр будалтын арга техник эзэмшээгүй байсан үеэ өнөөдрийн түвшинтэй харьцуулахад  юу харагддаг вэ?

-Энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй бол өөртөө 100 хувь итгэсэн нэгэн. Мөн өөрийгөө хайрладаг байх нь сайхан хэмээх ойлготод багтана. Өөрийгөө хайрласанаар эрүүл байна. Өөрийгөө хайрласан хүн бусдыг хайрлах чадварт суралцна. Өмнө нь би сургалтанд суугаагүй байх үед нүүрээ уусгалтгүй будаг байсан юм билээ. Харин одоо мэргэжлийн түвшинд чадвраа хөгжүүлсэн. Одоо үйлчлүүлэгчээ хараад сэтгэл зүйг нь мэдрээд будалтаа тохируулдаг. Учир нь даруухан хүнийг тод будах юм бол эвгүй мэдрэмж төрүүлнэ.

-Ямар нэгэн сургалт дамжаанд суугаагүй өөрийн мэдрэмжээрээ будахдаа ямар алдаа гаргадаг вэ?

-Нийтлэг гаргапаг түгээмэл алдаа гэвэл зарим техникүүдийг орхиод будна. Тухайлбал, нарны тос түрхэхгүй нүүрээ будах нь харагддаг. Кремээ түрхээд шууд гарах нь орчны тоос, утаанаас бохирдоно. Үүнээс үүдэж арьсны үрэвсэл болон батга, нүхжилт үүснэ. Тиймээс будаг түгжигч хэрэглэх хэрэгтэй. 

-Тогтмол нүүрээ тод  будах нь арьсанд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт байдаг?

-Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тогтмол гоёлын будат хийдэг хүмүүс байдаг. Тиймээс будгаа сайтар арилгаж, арчилбал арьс гэмтэхгүй. Өдөр бүр нүүрээ будах нь арьсаа хамгаалж байгаа хэлбэр. Ажиглавал огт нүүрээ буддаггүй хүний арьс гэмтсэн байдаг.

-Сайхан арьсны нууц яахын аргагүй арчилгаа. Арьс арчилгаа хэрхэн хийх ёстой вэ?

Арьс нь 20-28 хоногт гуужиж байдаг. тиймээс долоо хоногтоо нэг удаа арьсаа гуужуулж байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ. Эхлээд сүүн шингэнээр эхний цэвэрлэгээгээ хийнэ. Дараа нь усан цэвэрлэгчээр арчаар хөөсөн угаагчаар угаана. Бүрэн цэвэрлэгдсэн арьсандаа серум, ампуль маск, шөнийн тос гэсэн дарааллаар арчилна. Шөнийн тос нь наранд байх зориулалтгүй. Арьсанд тэжээл өгч хэрэгцээг нь  нөхдөг. Мөн нарны тосыг жилийн дөрвөн улиралд хэрэглэх ёстой.

Эх сурвалж:www.polit.mn

Цолмондаваа багшдаа баяр хүргэе мундаг шүү үргэлж сайхан үг хэлж урмын үгээ харамгүй хайралдаг чин сэтгэлээ зааж сургадаг мундаг шүү 🥰🫂ажил үйлс бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилт хүсэе
Мундаг юмаа
Гоо зүйн боловсролын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Т.Халиун багшдаа баярлалаа. 😌
Tsoko
Суурь чийгшүүлэх тосны дараа нарны тосоо хэрэглэнээ
гол юмаа дутуу асуусан байнаа хэхэ нарны тосоо хэзээд нь түрхдэг вээ
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 38 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 38 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 38 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 38 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 38 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 38 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 38 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 38 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 38 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 38 мин