Х.Баттулга: Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлыг би дуусгаж чадна

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм.

Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг нь хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар Сайншандад оруулсан хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Энэ ажилд таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Засгийн газар 34 хувийг нь санхүүжүүлж үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 58 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин