“Иргэн бол хүч” залуусын санаачилгаас хуульд саналаа өгдөг соёлтой болохыг уриаллаа

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Иргэн бол хүч” залуусын санаачилгаас өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжих үеэр төрсөн залуусын нэгдэл дээрх санаачилгыг үүсгэн байгуулжээ.

Тус санаачилгын үүсгэн байгуулагч  Б.Өлзийбат “Иргэдийг төлөөлж байгаа төр нь иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж чадаж байгаа юу гэдэгт хариулт өгөх цаг нь ирсэн. Улсаа ядууралгүй, авлигагүй, илүү их хөгжилтэй орон болгоно гэж амласан УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийхийг шаардаж байна. Иргэдийн мэдэх эрх, хуульд саналаа өгөх эрхийг нь сурталчилж, ийм соёлыг бий болгохыг уриалж байна. Найм дахь удаагаа өөрсдийгөө төлөөлөх УИХ-ын гишүүдийг бид сонгосон. Гэтэл өнгөрсөн хугацаанд ЖДҮ, нүүрсний хулгай гэсэн олон ноцтой асуудал үүслээ. Энэ бүхний суурь шалтгаан нь хүний эрхийг зөрчсөн алдаатай хууль баталсантай холбоотой юм. Иргэд төрдөө санал гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл төр иргэддээ эргэж хариу өгдөггүй. Хэрэв төр нь иргэдийнхээ гомдолд хариу өгдөг байсан бол ЖДҮ, нүүрсний хулгайн асуудал үүсэхгүй байсан. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө бүх ард түмний төлөө ажиллах амлалт өгдөг. Гэтэл дээрх гишүүд хууль санаачилахдаа иргэдийн саналыг тусгах ёстой байтал гурил, будаа тараадаг. Үүнийгээ зогсоо. Хууль батлахдаа нээлттэй, иргэдийн оролцоог хангадаг гэж гишүүд ярьдаг. Гэвч энэ тухай гишүүд биш олон улсын байгууллагууд ярих ёстой. Авлигын индексээрээ 186 орноос 116-д жагсаж байна. 2012 онд 116-т жагсаж байсан. Авлига ийм их байхад ардчилсан иргэдийн оролцоог хангах ямар ч боломжгүй. Тиймээс энэ бол хуурамч ардчилал гэдгийг олон улс баталчихлаа. Хүний эрхийг хангасан, иргэдийн оролцоог хангасан  нь үнэн бол аз жаргалын индекс өндөр байх ёстой. УИХ-ын намрын чуулган 20 хоногийн өмнө завсарлалаа. Энэ хугацаанд бие даасан 18 хууль, нийт 300 гаруй хууль баталсан байна. Үүний нэг нь “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хангах тухай хууль” юм. Эдгээр хуулиудад хэдэн иргэн санал өгсөн бэ. Энэ санал аль хуульд ямар байдлаар туссан бэ гэдгийг гишүүдээс асууя.  Иргэн бүр хуулийн төсөлд санал өгдөг больё. Эхлээд Үндсэн хуулиа сайн судалъя. Үүнийхээ дараа хуулийн дагуу эрхээ шаардъя. Таны өгсөн хуулийн төслийн саналд хариу өгөхгүй бол тухайн гишүүн худалч гэсэн үг” гэв.

Мөн тус санаачилгын үүсгэн байгуулагч  М.Төртогтох “Олон улсын цахим парламентын хөгжлийг судалж үзлээ. Бид талбай дээр жагсаж, үзэл бодлоороо нэгдэж болно. Харин Америк, Англи, Канад улс хууль батлахдаа иргэдийнхээ саналыг цахимаар авч, хариу өгдөг. Энэ бол цахим парламент юм. АНУ-д 5-6 жил ажиллаж, сурсан. Тус улсын конгресс иргэдийнхээ араас явж “та саналаа өгөөчээ” гэдэг. Энэ бол бодит ардчилал, иргэдийн оролцоо юм. Харин манай улсад иргэд нь парламентынхаа гишүүдийн араас туйлдатлаа хөөцөлдөж байна. Иргэдийн оролцоо, саналгүйгээр ардчилал төгөлдөршихгүй. Парламентад итгэх итгэл жилээс жилд буурна. Тиймээс дээрх асуудлыг шийдсэнийхээ дараа цахим парламент, ардчилал ярих ёстой” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 1 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин