“Баянгол дүүргийн I хорооноос сонгогдсон төлөөлөгч ял сонссон ч төсөв батлахад оролцсон”

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Баянгол дүүргийн I хорооны иргэн Г.Нямдаржаа тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн хууль бус үйлдэлтэй холбоотойгоор өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баянгол дүүргийн I хорооноос сонгогдсон төлөөлөгчидтэй холбоотой хэд хэдэн асуудал гарлаа. 2020 оны ээлжит сонгуулиар МАН ялалт байгуулж, Баянгол дүүргийн Засгийн эрхийг барьсан. МАН-аас 21, АН-ын 18 төлөөлөгч, ХҮН намын хоёр төлөөлөгч дүүрэгт сонгогдон ажиллаж байна. Баянгол дүүргийн I хорооноос МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хоёр төлөөлөгч тойрогтоо ажилладаггүй. Нэг нь Эрүүгийн хэргийн гурван шатны шүүхээр ял авсан. Манай хороонд цэцэрлэг олон жилийн дараа барьж эхэлсэн ч санхүүжилтийн асуудлаас болж барилгын ажил зогссон. Тиймээс дүүргийн ИТХ, УИХ-ын гишүүндээ хандахаар болсон юм. Тэгээд хороон дээр очтол “Танай хорооны хоёр ИТХ-ын төлөөлөгчийн нэг нь ял авсан” гэж хэлсэн. Сар гаруй өмнө энэ  тухай мэдсэн юм. Гэтэл нэг жилийн өмнө уг асуудал үүссэнийг мэдэгдэлгүй, дарчихсан байна. Тодруулбал, ял сонссон хүн Баянгол дүүргийн ИТХ-д суугаад төсөв хэлэлцээд баталсан байна. Тиймээс АТГ-т хандахад “Хууль бус үйлдэл байна” гэсэн хариу ирсэн. Миний шаардлагын дагуу дүүргийн ИТХ хуралдаж ял авсан төлөөлөгчийн асуудлыг хэлэлцэхэд бүрэн эрхийг нь шүүхээс түдгэлзүүлсэн ял сонссон төлөөлөгч Ө.Ууганжаргал өөрөө хуралд суугаад санал өгсөн. Ийн 19 хүний саналаар тус асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.Энэ бол хууль зөрчсөн том асуудал.Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Ө.Ууганжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Гэтэл ИТХ-ын хуралдаа суугаад төсөв батлаад, өөртөө санал өгөөд явж байна.Тиймээс дүүргийнхээ цагдаагийн газарт Баянгол дүүргийн бүх ИТХ-ын төлөөлөгчдийн хууль бус үйлдлийн эсрэг гомдол гаргана. Ер нь ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах нь бага байдаг. Энэ бүхний цаанаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн олон асуудал үүсдэг юм байна гэдгийг мэдэж авлаа” гэж ярив.

 Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин