Н.Батбаяр: Б.Энхбаяр аа, таныг Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд өгнө

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдөр  18 гэрчийг  оролцуулахаар дууджээ. Тэдний нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр байв. 

Тэрбээр "Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирлээ. Түрүүчийн сонсголд ирээгүй.  Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэл өгөх нь битгий хэл утсаар яриагүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг УИХ-ын ажлын албанаас шаардаж байна. Энэ бол миний нэр төрд халдсан хэрэг. 

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Та гэрчээр оролцож байгаа. Асуултад хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -Худлаа мэдээлэл тараасан асуудалдаа хариуцлага хүлээж уучлал гуйхыг шаардаж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -УИХ-ын хуралдааны ирц 50-иас дээш хувьтай байж хуралддаг. Гэтэл өнөөдөр танай түр хорооны 11 гишүүний дөрөв нь сууж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -УИХ-ын түр хороо анх бүрдүүлсэн ирцээрээ хуралдана гэдэг дэгтэй. Та 2012 оны УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар чуулганы үеэр МҮДН фракцынхаа гишүүдийн картыг сугалж, ирцээс гаргаж байсан. Ямар үндэслэлээр ийм зүйл хийсэн тайлбараа өгөх хэрэгтэй. Та "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж өг. МҮДН фракц авах ёстой. Хөгжлийн банкийг харьяандаа авах ёстой" гэсэн шантааж хийсэн. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -Өнөөдөр нийгэмд шударга ёс тогтоосон гэж олон нийт хүсэж байгаа. Үүний төлөө ажиллаж байгаа түр хороо нь ирцгүйгээр хуралдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ байдлаараа хуралдвал үр дүн гарахгүй. Цааш үргэлжлүүлбэл таныг Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд өгөхөөс өөр аргагүй гэдгийг анхааруулж байна. 

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Та асуултад л хариул. Та өнөөдөр Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдан асуугдаж байна. Та ард түмний төлөөллийн дээд байгууллагыг шүүх гэж ирээгүй. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -Ард түмний төлөөллийн дээд байгууллага хуулийн дагуу ирцээ бүрдүүлж хуралдах үүрэгтэй. Би тань шиг энэ УИХ-д нэг бус удаа сонгогдож байсан хүн. Тиймээс дүрэм журмаа мэднэ ээ. 

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Та 10 жилийн өмнөх хууль яриад байх шиг байна. Таныг байх үед УИХ ирцээ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван хүний ирцээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байсан. Өөрийнхөө фракцын гишүүдийн картыг сугалж шантааж хийж сайд болдог, Хөгжлийн банкийг өөрийнхөө мэдэлд авдаг үе чинь дууссан.

Эх сурвалж:www.polit.mn  

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 35 мин