Турк болон Сирид 4372 хүн газар хөдлөлтийн улмаас нас барлаа

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сири улсын нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 4372-д хүрээд байна гэж “CNN” мэдээлэв.  Үүнээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 15 мянгыг давсан гэж Туркийн Онцгой байдлын газрын дарга Юнус Сезер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Туркт 2921 хүн нас барсан бол Сири улсад 1451 хүн нас барж, 3531 хүн гэмтэж бэртсэн байна. Тэгвэл энэ тоо цаашид найм дахин өсөх магадлалтайг ДЭМБ мэдэгджээ.

Хүчтэй цасан шуурга газар хөдлөлт болсон бүс нутагт болжээ. Үүнээс үүдэн тусламжийн баг хохирогчдод хурдан хугацаад хүрч үйлчлэхэд хүндрэл үүссэн байна.

Энэ нөхцөл байдлын талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кока “Цаг агаарын нөхцөл байдал болон гамшгийн цар хүрээнээс шалтгаалан тусламжийн баг газар хөдлөлт болсон бүс нутагт хүрч очиход бэрхшээлтэй байна. Цаг агаар муу байгаагаас нисдэг тэргүүд ч нисч чадахгүй байна” гэж ярьсан байна.

Одоогийн байдлаар 2256 түргэн тусламжийн ажилтан газар хөдлөлт болсон бүс нутагт очсон байна. Мөн хөрш хотуудаас нь 602 түргэний нисдэг тэрэг очжээ.

Эргэн сануулвал, даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байсан нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ. Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс хойд зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Эх сурвалж:CNN

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 12 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин