Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /02.06/ эхэллээ.  Сонсголд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр оролцлоо.  Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрийн эзэмшлийн хувьцааг Сангийн яам руу шилжүүлсэн Засгийн газрын тогтоол гарсан. Ямар банк авч байгаа вэ гэдгээ бид нягталж үзэх шаардлага гарсан. Хөгжлийн банкны тухай хуулийг үзэхээр 23.1.6-д Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хоёр жил тутамд шалгалт оруулна гэж байгаа. Гэтэл 2020 онд шилжиж ирсэн. Шалгалт нь 2019 онд гарсан. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Үүнийг Монголын нийгэм мэдэх ёстой. Шалгалт ороод байдаг. Гэвч юу ч хийдэггүй. 2019 оны чанаргүй муу зээлээс эргэж 3.5 тэрбум төгрөг төлөгдсөн. Хэдэн их наядаар эргэж төлөгдөх ёстойгоос шүү дээ. Сангийн яамны хэлтсийн дарга Сонороор ахлуулсан ажлын хэсгийг шинээр хувьцаа эзэмшигч болж байгаа Сангийн яам зөвхөн өөрсдөдөө танилцуулахаар байгуулсан. Сангийн яам ажлын хэсэгт алдаа дутагдал байвал бодитоор нь гаргаарай, хамгийн гол нь юу хийх вэ гэдгээ сайн бич гэсэн.  Ажлын хэсэг 108 хуудас тайлан хийгээд тогтмол надад танилцуулж байсан. Сангийн яаманд шилжиж ирснээс хойш үр дүн гаргахын төлөө ажилласан. Дахиад хэлье. Энэ ажлын хэсгийг Лхагвасүрэн бид хоёр байгуулж ажиллуулсан. Тэгэхээр энэ шалгалт агуулгаараа бид хоёрт танилцуулах ёстой. Энэ банк дээр ямар арга хэмжээнүүдийг авах ёстой юм бэ гэдгийг Сангийн яам, Монголбанк бодож шийднэ.

Б.Энхбаяр: Ерөнхий сайдад танилцуулаагүй юм байна. Та энэ асуудалтай холбоотой хуулийн байгууллагуудад бичиг явуулсан гэж үзүүллээ. Тэр бичигт 108 хуудас шалгалтын материалаа явуулсан уу?

-Энхбаяраа нэг юм сайн ойлгоорой. 2019 онд байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газраас байгуулагдсан. Тиймээс Засгийн газартаа тайлагнах ёстой. Энэ шалгалт бол Лхагвасүрэн бид хоёрт цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөх зориулалттай юм. Би бичиг явуулахгүй. Хөгжлийн Банкны ТУЗ-өөс явуулж байсан гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 14 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин