“Эрдэнэс Тавантолгой” компанийг ард түмний өмч болгохыг шаардлаа

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Эрдэнэс Тавантолгой” компанийг ард түмний өмч болгох, хувьцааны ногдол ашгийг Цагаан сарын баяраас өмнө олгох шаардлагын талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Энэ талаар эдийн засагч Х.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Энэ хулгайг зогсоох нэг арга нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг ард түмний өмч болгох юм. Угаас ард түмний өмч байсан учраас эздэд нь өгөхийг шаардаж байна. Эдийн засагч хүний хувиар “Эрдэнэс Тавантолгой” компанийг судалж үзэхэд 15 тэрбум хувьцааг зарласан байна. Үүний 12 тэрбум нь эзэнтэй, үлдсэн гурван тэрбум хувьцаа нь эзэнгүй, компанийн нөөцөд байна. Сүүлийн 13 жил бүх хувьцаа эзэнтэй болчихсон мэт мэдээлэл цацаж ирлээ. Энэ бол буруу. Одоо үлдсэн гурван тэрбум хувьцааг хэнд эзэмшүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан шийднэ. Өнөөдрийн байдлаар 486 ААН долоон тэрбум хувьцааг эзэмшиж байна. Энэ нь зах зээлд гаргасан нийт хувьцааны 0.06 хувийг эзэлж байна. Харин Монгол Улсын 2.5 сая иргэн 2.2 тэрбум хувьцаа эзэмшдэг. Энэ нь гаргасан хувьцааны 18 хувийг эзэлдэг. Төрийг төлөөлж байгаа “Эрдэнэс Монгол” ХХК 9.7 тэрбум буюу  12 тэрбум хувьцааны 81 хувийг эзэмшиж байна. Үлдсэн 793 мянган иргэн хувьцаа эзэмшдэггүй. Бид хэд хэдэн шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, ЭТТ-н хяналтын багц 70-аас доошгүй хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх боломжтой. Ингэснээр нэг иргэнд 3170 ширхэг хувьцаа ногдоно. Харин иргэдийн эзэмшлийг 100 хувьд хүргэвэл 4500 ширхэг хувьцаа нэг иргэнд ногдож байна. Хоёрдугаарт, өмнө нь Засгийн газар иргэдээс хүчээр худалдаж авсан хувьцаагаа буцааж өгөх ёстой. Эрүүл мэндийн даатгалаар есөн ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр авсан нь дээрэм юм. Гуравдугаарт, хаяг тодорхойгүй 56 мянган иргэний асуудлыг шийдэж хувьцааг нь олгох. Дараа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн бүх хүүхдэд хувьцаа олгох хэрэгтэй. Мөн хувьцааг өвлүүлэх нь маш чухал. Компанийн удирдлагыг Засгийн газрын оролцоогүйгээр сонгодог журмыг баталж хэрэгжүүлэх ёстой. Энэ жилийн ногдол ашгаа Цагаан сараас өмнө авахыг шаардаж байна” гэж ярилаа.

Инженер Ц.Бээжин “Нэг ч нүүрсний хулгайчийн гэм бурууг эцэслэж шүүхээр шийдвэрлэсэнгүй. Нэг ч төгрөгийн нөхөн төлбөрийг энэ хулгайчдаас татан төвлөрүүлсэнгүй. Яагаад 44 их наядынхаа хохирлыг ЭТТ-д нөхөн төлөхгүй байна вэ. Нүүрсний хулгайн эсрэг түр хороо, Ажлын хэсэгт хувьцаа эзэмшигч, иргэдийн төлөөллийг оруулаачаа гэсэн  залуусын шаардлагыг огт хүлээж авахгүй байна. ЭТТ бол хувьцаа эзэмшигч иргэн бүрийн өмч учраас Бүрэн Эрхт төлөөлөгчөөр 1072 хувьцаа эзэмшигч иргэнийг давхар томилох ёстой. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү. Төрөөс томилсон БЭТ дангаараа нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй” гэв.

Зураач Б.Далай-Эрдэнэ “Хоёр сар гаруй хугацааны тэмцлийн үр дүнд төр ямар их ялзарсныг мэдэрлээ. Хулгайтай тэмцэх чиглэлээрх олон шаардлага, албан бичиг, захидал хүргүүллээ. Үр дүнд хүрсэнгүй. Хариу өгсөнгүй. Тиймээс ард түмэн өмчтэй болж, ЭТТ шиг төрийн өмчит компанийн өмчиндөө эзэн суух нь энэ хулгайг зогсоох гол арга юм байна гэсэн шийдэлд хүрсэн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 6 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 52 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин