Б.Энхбаяр өөрөө гэрчээр дуудагдав

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлсэн.  Сонсголын даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байгаа бол өнөөдөр тэрбээр гэрчээр дуудагдаж асуултад хариулав.   УИХ-ын гишүүн Б.Энхбаяр " Би 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар  томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Тус ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан.  Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн юм. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа.  Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн Банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Үндсэн Хөгжлийн Банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь манай улсыг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудлаас үүдэн ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газар хаалттайгаар хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн учраас нууцын тамга тавигдсан юм. Хөгжлийн банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Эхний шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулахад үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм.  Монгол Улс даяар хийгдсэн 370 төсөл арга хэмжээг 20 хүнтэй ажлын хэсэг 21 хоногийн хугацаанд шалгах боломж байгаагүй. Тиймээс энэ шалгалтын ажлыг тухайн үеийн сайд нар эрхлэх ажлынхаа хүрээнд үргэлжлүүлж шалгах ёстой гэсэн шийдвэр гарсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 23 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 23 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 12 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин