Энэ жил хөрөнгийн зах зээл өсөлттэй байна

2023-02-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Өнгөрсөн жилд гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл ямар байсан талаар болон энэ жил ямар байх талаар тоймлон хүргэж байна. 2022 онд дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Тэгвэл томоохон уналтын араас ихэвчлэн өсөлт явагддаг гэдгийг хөрөнгө оруулагчид хэлдэг. Өнгөрсөн долоо хоногийн арилжаа болон он гарснаас хойших байдлыг харахад гадаад хөрөнгийн зах зээл нэлээд өсөлттэй байжээ. Тухайлбал, хувьцаанууд он гарснаас хойш зургаан хувиар өсжээ. Нэгдүгээр сарыг өсөлттэй эхлүүлэх нь жилийн турш үргэлжилсэн өсөлтийг дагуулдаг гэдгийг эдийн засагчид хэлж байна. 
Харин цаашид эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн сүүлээр гадаад хөрөнгийн зах зээлийн ханш хэлбэлзэж магадгүй гэж Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгийн зах зээлийн судлаач Д.Лхагвасүрэн хэлсэн юм. Мөн тэрбээр, жилийн эцсийн ДНБ-ний өсөлт сайн гарсан ч өрхийн худалдан авалт буурч байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгааг илтгэсэн. Тэгвэл ирэх аравдугаар сарын ёроол хүртэл хөрөнгийн зах зээлийн өсөлт унахгүй ч цаашид бага зэргийн хэлбэлзэл ажиглагдаж магадгүй” гэв. 

 

УНАЛТ БҮРИЙН АРААС ӨСӨЛТ ЯВАГДДАГ

 

S&P 500 индекс 2022 онд 19.4 хувиар унасан. Энэ нь 1950 оноос хойш 15 хувиас дээш унасан дөрөв  дэх удаагийн тохиолдол юм. Уналттай жилийн дараа зах дунджаар 12.9 хувиар өсөж байсан. 2022 он 1950 оноос хойш 19 дэх удаагийн уналттай жил байв. Хөрөнгийн зах зээлийн хамгийн бага унасан жил нь 2015 онд 0.7 хувиар унаж байсан бол 2008 онд хамгийн ихээр буюу 38.5 хувиар унаж байжээ. Үүнээс харахад шинжээчид эдийн засаг, бодлогын хүүтэй холбоотой ихэнх уналт өнгөрсөн жилд болж дууссан гэж харж байгаа тул 2023 он өсөлттэй байна гэж төсөөлжээ.

ЭНЭ ОНД МАНАЙ УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ БАЙНА

 

Он гарсаар Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс 37.866.83 хүрч өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс -0.44 хувиар унав. Харин “Монгол Керамик” хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 1500 төгрөгт хүрч 35.14 хувиар өсөв. Увс Чацаргана хувьцаа 280 төгрөгт хүрч 13.85 хувиар унажээ. Тэгвэл МХБ-ийн зах зээлийн үнэлгээ нэгдүгээр сарын 20-нд 6.89 их наяд төгрөг байсан бол нэгдүгээр сарын 27-ны байдлаар 6.97 их наяд төгрөг болж 1.16 хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт ТОП-20 индекс доторх компаниудаас 11 нь өссөн байсан бол үлдсэн ес нь уналттай байв. Хамгийн их өссөн нь Голомт банк +16.67 хувиар байсан бол Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны ханш хамгийн их -6.79 хувиар унажээ. 2023 оныг хөрөнгийн зах зээл судлаачид болон эдийн засагчид хүнс болон банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулбал илүү амжилт олно гэж үзэж байгаа юм байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин