Үлгэр дуустал хайрлана

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Зохиолч бүрийн уран бүтээлийн ертөнц,  мөн чанар, сэтгэмж дахин давтагдашгүй үнэ цэн, оршихуйтай байдаг. Тиймээс “3ууны мэдээ” сонины энэ удаагийн “Би номныхоо тухай” буланд зохиолч Х.Болор-Эрдэнэ уригдаж, “Үлгэр дуустал хайрлана” романыхаа содон, сонирхолтой ертөнц, утга агуулгыг сийрүүлэн хүргэж байна.

 

Нийгмийн нэгэн өнгийг тодотгох “Даагий”

Хүн харахад эрүүл, хэдэн үг солиход зүгээр, тэгсэн хэрнээ хэсэг хугацаа зарцуулаад ярилцахад нэг л биш хүмүүс байдаг. Бусдын тухай маш их ярьдаг хэрнээ өөрийнхөө сэтгэл рүү огт өнгийдөггүй. Бас үргэлж ялан дийлж харагддаг ч ард нь асар их хүнд хэцүүг туулж байдаг. Тийм хүмүүс зовлон гунигаа илчлэхээс айдаг. Яагаад гэвэл нийгэм тэр чигээрээ хүчирхэг хүнийг тахин шүтэх болсон. Тиймээс хүчирхэг биш болчих вий гэхээс үхтлээ айж, бүхий л зовиураа тас нуудаг хүмүүс нийгэмд голлох байр суурь эзлэх болсныг анзаарч эхэлсэн. Доторх шаналал зовиураа уудалж гаргаж чадахгүй болчихсон ийм хүмүүс нийгэмд зориулсан нэг нүүртэй. Харин гэр бүл дотроо санаанд багтамгүй огт өөр дүрээр оршиж байдаг юм билээ. Асар их бухимдалтай. Юунд ч юм шунаж, юунд ч юм зогсолтгүй тэмүүлж, юунаас ч юм үргэлж зугтааж, юутай ч юм байнга тэмцэлдэнэ. Энэ бүхэнд л хамаг тамираа барна. Гэтэл тэдний балгаар ийм хүмүүс  цахим орчинд хүртэл борооны дараах мөөг шиг олширч эхэлсэн. 


Хүмүүс яагаад ингэтлээ өөр болоод байгааг, яагаад хүн бүр хүчирхэг, тэмцэгч, цогтой, зогсолтгүй байх гэж улайраад байгааг. Яагаад энэ бүхнээ заавал бусдад баталж харуулах гээд зүтгээд байдгийг тал талаас нь бодсон. Тиймээс "Бэтгэрэл ганцаардлын хам шинж" гэх нэг төрлийн сэтгэцийн өвчин нийгэмд дарангуйлан орж ирж байгаа тухай хэлж ярьж, бичиж, анхааруулдаг болсон юм. Хүмүүсийн сэтгэл зүйн хувьсал, нийгмээрээ шахам өвчилсөн энэ бүх урхаг шаналалын эх сурвалж яг хаанаас үүсээд байгааг, яавал энэ олон сэтгэлийн хямралын нууцыг олж нээх вэ гэж бодох болсон. Би өөрөө сэтгэл зүйчидтэй уулзаж, ярилцаж, заримтай нь нөхөрлөж байлаа. Гэтэл сэтгэлзүйч гэгдэх тэр хүмүүс өөрсдөө хүртэл өөрийгөө хэн нэгэнд уудлахаас айдаг зовиуртай болохыг олж харсан. Ингээд л нийгмээрээ шахам идэгдсэн сэтгэцийн эмгэгийн талаар хонх цохих хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн.


 Түүнийг хүнд хүргэхийн тулд чухам юунаас эхлэх, яаж бичих тухай их удаан бодсон юм. Ингэж явсаар Даагийтай санамсаргүй холбогдсон хэрэг л дээ. Тэр үед Даагий "Болороо эгч ээ, дүүд нь бүх юм байна. Хүссэн мөнгөндөө хүрсэн. Амьдрал ч цэгцэрлээ. Карьер маань ч сайн байна. Гэхдээ л гэнэт гэнэт гутардаг, бүх зүйл утгагүй болдог, хань нөхрөөсөө хүртэл ямар ч шалтгаангүйгээр айдаг байдлаасаа гарч чадахгүй хямраад л явж байна. Тэрнээсээ болоод заримдаа ямар ч тамир тэнхээгүй болтлоо уначих юм. Дүү нь олон сэтгэлзүйчтэй уулзсан. Одоо нэг сэтгэлзүйч багшийн ховсын аргаар эмчлэх эмчилгээнд нь сууж байгаа" гэж ярьсан юм. Тэр үед л удтал бодож явсан номын дүр минь яриад сууж байгааг олж харсан. Тэгээд тэр даруйд нь энэ номыг хэрхэн бичих тухайгаа хэлж, тэрхүү ховс эмчилгээнд нь өөрөө хамрагдаж, өөр дээрээ туршиж үзэхээр шийдсэн юм.

 

Номын гол дүр хийгээд зохиолчийн дотоод сэтгэлийн нэгдэл

Би өөрөө ховс эмчилгээнд орохдоо сэтгэлзүйчдээ ном бичихийн тулд эмчилгээнд орж үзэж байгаагаа хэлсэн. Эмч маань "Хоёулаа эмчилгээгээ эхлэхийн тулд ямар нэг шалтаг бодож олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, илүү бодитой болгохын тулд танд байгаа ямар нэг дотоод зовиур шаналалын талаар ярилцах хэрэгтэй. Хэн нэгэнд гомдсон гомдол шаналал, эсвэл айдас зовиур байгаа эсэхийг эхлээд олж мэдэх хэрэгтэй" гэсэн юм.

Би нэлээд бодоод "Тийм сүртэй зүйл надад байхгүй дээ" гэж хэлээд "Ингэхэд ус ч уусан таргалдаг төрлийн над шиг хүнд хоолны эмгэг гэж байж болох уу. Тийм эмгэгээс салахад тархи судлалын чиглэлээр ховсын эмчилгээ хийдэг гэж сонссон. Ийм шалтгаан байж болох уу" гэж эмчээсээ асуусан юм. Эмч "Бололгүй яахав. Сүүлийн жилүүдэд энэ эмчилгээний аргыг баруунд маш өргөн ашигладаг болсон. Та зөвшөөрвөл үүнийгээ сэдэв болгоод хоёулаа эмчилгээгээ эхлүүлж болох юм" гэлээ. Ингээд л эмчилгээ эхэлсэн. Ховсонд орсон. Эхэндээ дотроо бараг л инээд хүрч байлаа. Би яг л ховсдуулж харагдаач ухааны юм бодогдож байсан. Тэгсэн нэг л мэдэхэд би эхэр татан уйлаад сууж байлаа.  Тэр үед надад ч бас асар их гомдол байсныг ойлгосон. Аавын хайр огт үзээгүйгээ, ах дүүсдээ гомдсон бага насны сэтгэлийн шарх, тэр их дутуу хайраа нөхөх гээд бие минь ходоодонд орсон бүхнээ нөөцлөн хадгалж, хэзээ нэгэн цагт тэрхүү өөрт оногдсон жоохон зүйлээ алдчих вий гэх айдсаас үүдэн таргалалтын механизм зогсолтгүй ажиллаж байгааг ойлгосон юм. Би чинь тийм ойгүй таргалаад байдаг хүн биш л дээ. Гэхдээ л эмэгтэй хүний хувьд бас хэвийн хэмжээгээ барих гэж зогсолтгүй тэмцсээр амьдарч яваа өнөөгийн олон бүсгүйчүүдийн л нэг. Энэ жаахан гэж ойлгож болох сэдвээс үүдээд би өөрөө жинхэнэ эмгэгтэй нэгэн болохоо ойлгосон тул зохиол бичих явцдаа гол баатрынхаа бүхий л дотоод сэтгэлийн хувьслыг өөрийн эс ширхэг бүрээрээ мэдэрч байлаа.


Номын гол дүр бол ердөө л нэг үсчний түүх биш юм. Энэ ном бол бидний нийгэмд маш олон болсон хувь хүн бүрийн дүр. Бид бүгдээрээ хүүхэд байсан. Томчууд яагаад хүүхдийг, бага насыг алдаа дутагдал мэт үздэг, тэдний хандлага харилцаа яаж хүүхдийг гэмтээдэг. Өнөөдрийн нийгэмд олширсон энэ их бухимдал нь далд айдас, дутуугийн комплекс, бага наснаас үүдсэн гомдол шаналал, эмчилж гадагшлуулж чадаагүйдээ өвчилсөн сэтгэцийн эмгэгүүд байдаг гэдгийг энэ дүрээрээ харуулахыг л зорилоо.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 33 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 33 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 33 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 18 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

14 цаг 53 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20