Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр.  Мөн үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх гээд олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Тэгвэл сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлджээ. Мэдээж хүн бүрт сайхан дээл аваад өмсөх юмсан. Хүмүүсийн гарыг цайлгах аятайхан бэлэг өгөх, сайхан тавгийн идээ, ууц, өвчүү тавих юмсан гэсэн хүсэл бий. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс үүдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч, эдийн засаг нь хямраад буй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин цагаан сарын тавгийн идээ, дээл ямар үнэтэй байгаа талаар “Шинэ зуун айл” худалдааны төв болон Нарантуул захаас сурвалжиллаа. 


Манай улс үйлдвэрлэгч улс биш учраас сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагшаа урсдаг гэх тооцоолол гарсан байдаг. Тэгвэл Covid-19 цар тахал гарч хил хаагдсаны улмаас хүмүүс Хятад болон ОХУ-ыг зорих болсон. Мөн иргэдийн хувьд сар шинийн баяраар гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээе. Бэлэн мөнгө бэлэглэе, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авья гэж бие биеэ цахим хуудсаар дамжуулан уриалсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас “Амар байна уу-2023” сар шинийн үзэсгэлэн худалдааг “Шинэ зуун айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 20 хүртэл зохион байгуулж байна. Шинэ зуун айл худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвөөс хоёр буудлын цаана байрлах бөгөөд гаднаа зай талбай ихтэйгээс гадна авомашины зогсоол нь хүрэлцээ сайтай байв. Мөн зогсоол нь үнэ төлбөргүй. Үзэсгэлэнд 21 аймаг есөн дүүргийн малчид, үйлдвэр эрхлэгчид оролцож үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байлаа. 

 


Үүдээр нь орвол үндэсний гэх тодотголтой бэлэг дурсгалын зүйлс болон хувцас, идээ, ундаа олноор харагдана. Тухайлбал, Монгол Улсын газрын зурагтай цаг, шүрэн эдлэл, арьсан бүс, тэлээ, өмд, гутал, түрүйвч, цагаан идээ, хэвийн боов зэрэг олон бүтээгдэхүүнд байлаа. Үүний дотроос тавгийн идээ болон цагаан идээ зарж буй хэсэг рүү очлоо. Сүүлийн жилүүдэд иргэд ааруул болон хэвийн боовоор идээгээ засах болсон. Тэгвэл хэвийн боов ширхэг нь 4500- 6800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Таван үеэр өрөх боорцог, еэвэнтэй нь авбал хамгийн хямддаа 170 орчим мянган төгрөг болж байсан юм. Харин ааруулан идээний хувьд 400-600 мянган төгрөгийн үнэтэй байв. Үүнд таван үеэр өрөх саран хурууд, жижиг ааруул зэрэг багтсан байлаа. 


Тавгийн идээ худалдаж авахаар сонирхож буй Д.Туул “Би 630 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Маргааш тэтгэвэр буух учраас өнөөдөр тавгийн идээний үнэ ямар байгаа талаар сонирхож явна. Уг нь ааруулан тавгийн идээ авбал дараа нь идэхэд сайхан. Даанч тэтгэвэр маань ганц тавгийн идээ аваад л дуусах гээд байгаа учраас хэвийн боов авья гэж бодож байна” гэсэн юм. Харин “Баялаг-Ундраа” төвд гандангийн хэвийн боов 3000-5000, Сүлжмэл боов 4500, гүрмэл боов 4000, бамбууш хэвийн боов 6250 төгрөг байв. Харин тавгийн идээний ааруул 280-350 мянган төгрөгийн хооронд байсан юм. 


Тэгвэл сар шинээр гоёх дээлийн үнэ Нарантуул зах дээр ямар үнэтэй байсныг сонирхуулъя. Нарантуул захын дээлийн худалдаа руу очвол хүн цөөн байлаа. Худалдаачид худалдан авалт энэ жил тааруу байгааг хэлж байлаа. Худалдаа эрхлэгч М.Энх-Уран “Нарантуул зах дээр дээл худалдаалаад 10 жил болж байна. Урьд жилүүдэд цагаан сарын үеэр дээл сайн борлуулагддаг байсан бол энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдөржин зогсож гурван дээл зарвал их юм болоод байна. Манайд эрэгтэй хүний дээл 200-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 180-400 мянган төгрөг, хүүхдийн дээл 120 мянган  төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Мэдээж материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа” гэв. Харин иргэдийн хувьд сонирхсон дээлнийхээ үнийг асуугаад л өнгөрч байлаа. Иргэн С.Баттогтох “Зах дээр худалдаалж байгаа дээлний үнэ өндөр байна. Би 180 мянгад дээл авья гэж гарч ирсэн боловч дээл авч хүрэхгүй байна. Аятайхан дээл авъя гэвэл 350 орчим мянган төгрөг хэрэгтэй юм байна” гэсэн юм.  Уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй. Худалдаа эрхлэгчдийн бараа гүйхгүй байдалтай байгааг сурвалжлагын үеэр таарсан хүн бүр хэлж байв.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин