З.Батхуяг: Барилга барих лего тоглоом шиг амархан болсон

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа 35 жилийн түүхтэй Монголын хамгийн анхны лего блокыг зохион бүтээсэн “Лего блок” компанийг үүсгэн байгуулагч З.Батхуягийг урьж ярилцлаа. 

 

-Та ямар мэргэжилтэй вэ. Үйлдвэр байгуулахаасаа өмнө юу хийж байв? 
-Би Санхүү, эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Гэхдээ мэргэжлээрээ огт ажиллаагүй. 1990 онд бусдын адил ганзагын наймаанд явсан. Гэтэл хийсэн наймаа бүр маань амжилтгүй болсон. Тиймээс сургуулиа төгсөөд барилгын ажил хийсэн. Энэ нь өнөөдрийн “Лего блок”-ны үйлдвэр байгуулах эхлэл болсон. 


 -Эдийн засагч мэргэжлээр төгссөн хэрнээ барилгын салбарт орох болсон шалтгаан юу байв? 


-Миний хувьд энгийн айлын хүүхэд. Аав маань барилгачин хүн байсан. Тиймээс багаасаа аавыгаа дагаж ажил хийж өссөн. Тиймээс их сургуулиа төгсөөд аавтайгаа хамт барилгын ажил хийж байгаад сүүлд нь орон сууцны дээвэр засаж сурсан. 1990-ээд оны үед барилгын дээвэр хийдэг хүмүүс ховор. Энэ үед Улаанбаатар хотын бүх орон сууцны дээврийг засаж байлаа. Түүнээс гадна өөрийнхөө дор ажилладаг олон ажилтантай болсон. Тиймээс компани байгуулъя гээд олсон мөнгөө хуримтлуулсаар гурван жилийн дараа өөрийн компаниа байгуулж байлаа. Гэтэл ажилчид маань зун нь ажиллаад өвөлдөө ажилгүй болно. Тиймээс би өвөл ямар ажил хийж болох вэ гэж бодож байтал Гуанжоуд үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан юм. Тэр үзэсгэлэнд оролцож полистрол хавтан хийх төхөөрөмж худалдаж авчирсан. Ингээд полистрол хавтанг хийхийн тулд хөөсөнцрийн хаягдал хэрэгтэй болж Барс зах болон хогийн цэгүүдээс худалдан авч, цуглуулж хавтангаа хийж байв. Хогийн цэгийн хүмүүс одоо ч намайг анддаггүй.  


-Тухайн үеийн нийгэмд шинэ бизнес байсан уу. Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулна гэдэг үйлдвэрлэхээс хэцүү байсан байх? 


-Ажилчдаа өвөл ажилтай байлгах зорилго маань биелж дулаалгын хавтангаа үйлдвэрлэж эхэлсэн ч тухайн үедээ цоо шинэ бүтээгдэхүүн байсан учир хүмүүс хэрэглэж мэдэхгүй, тоодоггүй байсан. Уг нь өвөл нь хавтангаа үйлдвэрлээд, зун нь зарах төлөвлөгөөтэй байсан ч бүтэлгүйтсэн. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахаар хэн ч мэдэхгүй учраас хэрэглэх хүн олддоггүй. Тиймээс өөрөө барьж өгөх, заримдаа хүмүүст үнэгүй суулгаж өгөх, хавтангаараа байшин барих зэргээр бүтээгдэхүүнээ таниулж, ажилладаг байсан. Арай гэж бүтээгдэхүүнээ нутагшуулж байсан чинь Монголд энэ бүтээгдэхүүн сайн борлуулагдаж байгаа юм байна гээд Хятадаас манайхтай ижил хавтангууд орж ирж бизнесийг маань булаацалдаж эхэлсэн. 


Монголд бизнес хийх хэцүү. Амжилттай, эрэлттэй ямар бүтээгдэхүүн байна түүнийг хятадууд олноор оруулж ирэн хямд нийлүүлдэг. Тиймээс залуучуудад хэлэхэд хятадууд үйлдвэрлэдэггүй, түүхий эддээ тулгуурласан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Өрсөлдөөн гарсан учраас бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийсэн. Ингэхдээ хавтангаа хананд суурилуулах биш биеэ даадаг болгосон. Хавтан болон дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэж байгаад 2012 оны үед блок хийх санаа төрсөн. Тоосго, бетон, хөнгөн цагаан блокыг харахаар хүнд санагддаг. 


Полистрол блокоо хийгээд нэг хэсэг явсан. Хэсэг хугацааны дараа олон жижиг зүйл зөөх нь хэцүү юм байна гээд том блок хийж эхэлсэн. Ингэхдээ цаг хугацааг хэмнэж хурдан болсон. Мөн цаашлаад дулаалгыг нь шийдсэн блок гаргая гээд зузаан дулаалга шингээсэн өргөн урт лего болгосон. Нэг үгээр олон үйдэл хийх байсан зүйлийг нэг үйлдлээр хийдэг болгосон. Тухайлбал, сууриа ухаж, бетон цутгаж, блокоо өрөөд гаднаас нь шавардаад, дулаалга хийх гээд олон дамжлага дамждаг. Тэгвэл одоо бид сууриа ухаад, блокоо өрөөд боллоо. Ийм л технологийг хийсэн. 


-35 жил уйгагүй хөдөлмөрлөж компаниа тогтвортой үйл ажиллагаатай болгох хүртлээ олон саад бэрхшээлийг туулсан байх? 


-Бизнес хийж байгаа хүнд алдаа оноо их. Тухайлбал, дээвэр хийдэг байхдаа туршлагагүйгээсээ болж орон сууцны дээвэр шатааж байсан. Хөөсөнцөр боловсруулах үйлдвэр байгуулаад явж байхдаа хөдөлмөр аюулгүйн байдал алдсанаас үйлдвэрээ шатаасан тохиолдол бий. Эргээд харахад энэ бүхэн туршлага болж үлддэг юм байна. Оролдлого ихт оройд нь гэдэг үг байдаг. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст тогтвортой, олон хүнийг ажлын байраар хангасан үйлдвэр байгуулж чадсан. Эгэл айлаас гаралтай над шиг хүмүүст төрийн дэмжлэг гэж байдаггүй. Тиймээс үйл ажиллагаагаа тогтворжтол олон зүйлийг туулах болдог. Харин танилтай хүмүүсийн хувьд төрөөс дэмжүүлээд явчихдаг. 


-Лего блокны компани олон байгуулагдаж байна. Зарим нь таны ажилчид байсан гэсэн. Та лего блокыг зохиосон хүний хувьд үүнийг юу гэж хардаг вэ? 


-Бид хавтангийнхаа хэвийг урдаас авдаг байсан. Тиймээс хавтангийн хэвээ дотооддоо үйлдвэрлэе гээд гагнуурчин авахад нэг залуу ирсэн. Гэвч миний технологийг сурч аваад өөрөө үйлдвэр байгуулаад явж байгаа. Гэхдээ би ийм хүүхдүүдтэй өрсөлддөггүй. Мөнгө олоод сайн  ажиллаасай л гэж боддог. Бидэнд нэг сул тал байдаг. Өнөөдөр өндөг ашигтай байна гэвэл бүгд өндөгний бизнес рүү ордог. Блок ашигтай гэвэл бүгд блок үйлдвэрлэдэг. Яг түүн шиг энэ ах их амархан мөнгө олж байна. Би одоо компани байгуулна гээд гарсан залуус олон байгаа. Ажил олгогч хүний хувьд хулгайч олон. Ажлын цагийн, багаж зэвсэг, тогооч, харуул гээд хулгай хийдэг хүн их байна. 


-Анх хэдэн ажилтантай байсан, одоо хэд болсон бэ? 


-Анх 10 гаруй хүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр 100 гаруй хүнд ажил олгож байна. Үйлдвэрийн хувьд блок, хавтан, дулаалгын хөөс гэсэн гурван хэсэгт хуваагдан ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад хүргэдэг, байшин барьж амьдардаг хүн олон байна. Монголын том хогийн цэгийн иргэдээс 15 жил худалдан авалт хийжээ. Манай бүтээгдэхүүний давуу тал нь хоёрдогч түүхий эдийг боловсруулдгаараа онцлогтой. Хэрэглээнээс гарсан хогийг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Блокны түүхий эдийн хувьд 50 хувь нь цемент, 50 хувь нь хог хаягдал байдаг. Цементээ дотоодын үйлдвэрүүдээс авдаг. Бид ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаг. Мөн хангамж тал дээр их анхаардаг. Тодруулбал, 60 гаруй залууст байр, 30 гаруй залууст машин авч өгсөн. Зөвхөн би гэдэггүй байх бизнесийн зарчим. Үйлдвэрлэл хамтын ажиллагаа байдаг. Монголчууд дээрэмчин соёлгүй. Би бүтээлээ баталгаажуулсан ч дууриагаад үйлдвэрлээд л байдаг. Жилд 9000 айлыг орон сууцжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан. Монголын амины орон сууцны 50-60 хувийг хангана гэж боддог. Мөн 18 аймагт салбартай болсон. Хөдөө орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэрээр ажлын байр бий болно. Төв суурин газрууд буюу Дархан, Эрдэнэтэд үйлдвэрээ байгуулсан байгаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

Дарханд дулаалагатай болок хийдэг үү Холбоо барьж асуух утасны дугаар бна уу
...
Энэ нөхөр хулхны
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин