Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

2024-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ 2023 оны 12-р сарын 25-нд олон нийтэд зарлаж байв.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Шунхлай Группийн 30 гаруй компанийн 7878 ажилтанд хувьцааны нэрийн данс үүсгэж, тус дансанд нь Монголын топ хувьцаат компани болох АПУ ХК-ийн хувьцаа байршиж дуусжээ.

7878 ажилтанд 3,151,501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3,223,985,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг.

Өнөөдрийн ханшаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1023 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцон олгож байгаа бол жилээс доош хугацаанд ажиллаж байгаа шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг олгожээ.

Жишээ нь тус групп компанид 5 жил ажилласан ажилтны нэрийн дансанд 500 ширхэг хувьцаа байршсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 511,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг ажилтан эзэмшиж байгаа юм. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж зах зээлийн шинжээчид онцолсон юм.

Тус компанийн хувьцааны нэгж үнэ 2016 он 436 төгрөг байсан бол өдгөө134,7 хувиар өсөж, 1023 төгрөгт хүрчээ. АПУ ХК-ийн ТУЗ 4-р сарын 30-нд хуралдах товтой байна.

Шунхлай Групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт 8 чиглэлд 30 гаруй компаниудыг хамруулан үйл ажиллагаа явуулж жилдээ ₮2.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт ₮630 тэрбумын татвар хураамж төлдөг юм байна.

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

Уржигдар 12 цаг 48 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Уржигдар 12 цаг 40 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

Уржигдар 12 цаг 38 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Уржигдар 12 цаг 33 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

Уржигдар 12 цаг 32 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

Уржигдар 08 цаг 00 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

Уржигдар 07 цаг 55 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

Уржигдар 07 цаг 50 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

Уржигдар 07 цаг 40 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

Уржигдар 07 цаг 35 мин