Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2024-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө үг хэллээ. Тэрээр "Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэх хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулмааргүй байгаа юм.  Өмнө нь бид хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Нэгдүгээрт, стратегийн ордын хайгуулыг улсын зардлаар хийсэн бол 51 хүртэлх хувийг төр эзэмших хуультай зөрчилдөж байгаа. Төрийн өмчит компани байгуулж байж бид стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Төрийн өмчит компани байгуулж байж байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ.  Энэ агуулгаараа бол иргэдэд баялгаас хүртээхгүй гэсэн хууль орж ирнэ. Тиймээс тус хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль санаачлагч үүнийгээ татаж ав, Үндсэн хуулийн зөрчлөө арилга.  Өмнө нь төр мөнгөгүй байна гээд "МАК"-ийн ордын 34 хувийг эзэмшихээс татгалзсан. Одоо бол хуулиар хаах гэж байна.  Яг үнэндээ хүнд цаг үед хэн мөнгө өгсөн юм. Төрийн өмчийн Эрдэнэт, Тавантолгой л иргэдийн цахилгааны мөнгийг төлсөн. Хувийн компани төлөөгүй. Тиймээс төрийн өмчит компани байж хүндрэлтэй цаг үед иргэдийн цалин тэтгэврийг нэмэх гол үндэс болж байна.  "Эрдэнэс Тавантолгой" компани 10 тэрбум ам.долларын орлого оруулж байгаа учраас цалин тэтгэврээ нэмж байна. Цаашдаа төрийн өмчит компани байхгүй болчихвол хувийнх ийм зүйл хийх үү, үгүй.  Хэрэв бид ийм хууль баталчихвал сонгууль дөхөж байгаа үед иргэдээс санал авч чадахгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
ЗӨВ ӨӨ ЗӨВ. НААД ОРУУЛЖ ИРЖ БГАА ХУУЛЬ ЧИНЬ МОНГОЛЫН БАЯЛГААР ГУЛИГАЖ БГАА МАФУУДЫН Л ЛОБИ ШДЭЭ! ЕР НЬ АЖАХД БХАД ДАВААСҮРЭН САЙД ШҮҮМЖИЛСЭН БОЛ ТЭР НЬ ЗӨВ Л БДАГ. УЧИР НЬ МАНАН МАФИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС ТЭС ӨӨР, УИХ БХ ЦӨӨХӨН ТООНЫ ЭХ ОРОНЧДЫН НЭГ БӨЛГӨӨ!
70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

2024-05-10
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

2024-05-10
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

2024-05-10
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

2024-05-10
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2024-05-10
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

2024-05-10
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

2024-05-10
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

2024-05-10
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

2024-05-10
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

2024-05-10