ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Хүүхдийг ивээх сан "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол" олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн төлөөллүүд төслийн үйл ажиллагааны явцын үр дүнгээ танилцуулсан юм. Сургалтад суралцагчид, захирлууд, заах арга зүйч болон сургалтын менежерүүд, багш нарын бүлэг, төслийн ажилтнууд бүлэгт хуваагдаж ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ.
Эх сурвалж www.polit.mn