Eclinic платформ SocialPay-д холбогдлоо

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Аппликэйшнээрээ дамжуулан олон төрлийн үйлчилгээг хүргэж, тогтмол хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг SocialPay шинэ оныг угтан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. SocialPay таны эрүүл мэндийг хамгаалж, Eclinic платформтой хамтран эмнэлгийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүллээ.

Хэрэглэгч та аппликэйшний “Нэмэлт – Эрүүл мэнд” цэсээр дамжуулан эмчээс онлайн зөвлөгөө авах, улсын болон хувийн эмнэлгийн цаг захиалах зэрэг үйлчилгээг хүссэн газраасаа, хурдан шуурхай авах боломжтой. Мөн үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан төлөх шийдэл нь таны цаг завыг бүх талаар нь хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Онлайнаар эмнэлгийн цаг захиалах” үйлчилгээнд одоогийн байдлаар орон нутаг, Улаанбаатар хотод хүүхэд, арьс харшил, дотор, эмэгтэйчүүд гээд бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгдээд байгаа ба цаашид илүү олон эмнэлгийг хамруулахаар төлөвлөөд байна. Харин “Онлайн зөвлөгөө авах” үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах ба зөвлөгөөний үеэр шинжилгээний хариугаа эмчтэй хуваалцах, зөвлөгөөний дараа 48 цагийн дотор эргэн холбогдох боломжтой. Уг үйлчилгээнд нарийн мэргэжлийн 290 гаруй эмч нэгдэж, нийт 30 гаруй төрлөөр онлайн зөвлөгөө өгч байна.

Eclinic платформын тухай: Eclinic платформ нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад хялбар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй дотоодын технологийн компани юм. Тус байгууллага эрүүл мэндийн салбартаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилал зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах системүүд, КИОСК зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, одоогоор Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн нийт  400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Та хэдий завгүй байсан ч хэдхэн хором зарцуулаад SocialPay-ээс шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ аваарай.

SocialPay үргэлж таныг хайрлана...

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

14 цаг 38 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

14 цаг 43 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

17 цаг 33 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2025-05-02
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2025-05-02
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

2025-05-02
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

2025-05-02
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.