Х.Булгантуяа:Хөрөнгийн үнэлгээчин хийх эрхийг хувь хүнд олгоно

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Манай улсад 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд мэргэжлийн холбоод өөрсдөө үүрэг хариуцлагаа сайн хүлээдэг болгож өгсөн.  Хуучин бол захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал байдаг байсан. Шинэ хуульд хуулийн этгээд, хувь хүн, захиалагч, төрийн холбогдох байгууллага гээд оролцогч талыг олноор оруулж өгөөд байна. Шүүхээс шаардсанаар хөрөнгийн үнэлгээ хийх шаардлага гардаг. Төрийн өмчит компаниудын хувьд ч гэсэн хөрөнгийн үнэлгээний тухай зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол шаардлагатай тохиолдолд багаар үнэлж байгаад хувьчилдаг. Эсвэл өндрөөр үнэлэх боломжгүй хөрөнгийг өндрөөр үнэлж байгаад тайлан дээрээ бүртгэдэг асуудал бий.  Хөрөнгийн үнэлгээчин гэдэг эрхийг хувь хүнд олгох юм.Цаашид уул уурхай, оюуны өмчийн, хохирлын чиглэлийн хөрөнгийн үнэлгээчин гэсэн чиглэлээр илүү мэргэшүүлэх шаардлагатай. Дор хаяж хоёр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулдаг байж хуулийн этгээд болох ёстой. Хуулийн этгээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хийх юм. Мэргэжлийн даатгалд хамрагдах боломжтой. Сангийн яам мэргэжлийн нэгдсэн арга зүйгээр хангана.  Хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалыг хуульд оруулж өгсөн. Нэгдсэн аргачлалаар бүх банкууд хөрөнгийн үнэлгээ хийгээд эхэлбэл хийдүүлдэг, бага үнэлдэг асуудал багасна" гэв.  Харин тухайн ажлын цалингийн тухайд "Үнэлгээний ажлын хөлс үнэлгээний нийт дүнгээс хамаарах ёсгүй. Хоёр талаас гэрээгээ үйлдээд ажиллах ёстой. Хөрөнгийг өндрөөр үнэлбэл, ажлын хөлсийг нь ахиу өгнө гэсэн байдлаар явж болохгүй. Хотын төвийн объектуудын татвар дээр байгаа үнэлгээг нь аваад харвал өөр өөр үнэлгээтэй байгаа. Тухайн хөрөнгийг өмнө нь хэдээр үнэлснийг нь хооронд нь харьцуулах боломж бүрдэж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

2025-05-09
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

9 цаг 57 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

9 цаг 58 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

2025-05-09
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

2025-05-09
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

2025-05-09
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

2025-05-09
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

2025-05-09
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

9 цаг 57 мин