Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэх учиртай

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-аас “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр дэлхий дахинд тулгарсан цар тахал, пост пандемик эдийн засгийн хүндрэл, геополитикийн хямралаас үүдэлтэй мөргөлдөөн нь Монголын ардчилалд томоохон сорилт учруулж байна. Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд сонгодог парламентын засаглалыг цаг алдалгүй төгөлдөржүүлж, нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтаасан төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна. Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна. Бид сонгуулийн тойрогт үндэслэсэн тэгшитгэн хуваарилах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм.  Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад ҮХНӨ чиглэгдэнэ. 2022 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулж, 1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын чуулганы бүрэн протокол 12 ботийг олон нийтийн хүртээл болгосон. Тухайн үед ч өнөөдрийн хүндрэлийг урьдчилан харж Ардын Их Хурлын депутатууд санал хэлж байжээ. 
Тухайлбал, протоколоос үзэхэд, депутатуудын зүгээс УИХ-ын гишүүдийн тоо хэт цөөн байх нь нийгмийн бүлгүүдийг төлөөлөхөд хэт бага, мөн эрх мэдэл төвлөрч, иргэний төлөөлөл биш, эрх дархаар хангагдсан дарга анги болно гэж шүүмжилж байв. Мөн парламентын засаглалыг бүрэн төгөлдөржүүлж чадахгүйд хүрч шилжилтийн цаг үед засаглалын хямралд хүргэж болзошгүйг сануулж байсан байдаг. Зарим депутат Үндсэн хуулиар Монгол Улс аймаг, нийслэл гэдэг хоёр засаг захиргааны үндсэн нэгжтэй болсноор хотуудын статусыг цуцалж, дахин хот шинээр байгуулах эрхзүйн боломжийг хаасан нь нийслэл хотод хэт төвлөрлийг үүсгэж, хөгжлийн боломжуудыг хязгаарлана гэдгийг ил тод шүүмжилж байжээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар бүрэн зохицуулагдаагүй эрхзүйн зохицуулалтаас үүссэн өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж,  ирээдүйн хөгжилд нийцсэн шийдлийг гаргах шаардлагатай энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг тал бүрээс нь шүүн тунгааж, нягтлан хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал,  дүгнэлтийг гаргах ач холбогдолтой гэж үзэж байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2 цаг 7 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

2 цаг 13 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

10 цаг 16 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

10 цаг 16 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

10 цаг 16 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Өчигдөр 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2 цаг 7 мин