"Уламжлалт анагаах ухаан хөгжсөн. Харин дэлгэрэхгүй байна"

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР 

 

Монгол түмний үнэт өв соёлын нэг бол яах аргагүй уламжлалт анагаах ухаан. Манай улсын хувьд  2021 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 58.7 мянган ажиллагсад байгаагаас 1142 нь уламжлалт анагаах ухааны эмч байна. Үүнээс 630 нь нийслэлд, 512 нь 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй. Эрүүл мэндийн хөгжлийн төв зонхилон тохиолдох халдварт бус өвчний үеийн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, заслын чиглэлээр гадаад орны туршлагыг судлах. Эмч нарын эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг БНХАУ-ын  Өвөрмонголын Олон улсын  монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулснаараа онцлог байв. Сургалтад улсын болон хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны 150 эмч хамрагджээ. 
Эрүүл мэндийн хөгжлийн төв уламжлалт анагаах ухаан эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтад хамруулах, эмнэлзүйн судалгаа, шинжилгээ хийх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй 2017 оноос хамтран ажиллажээ. Үүний хүрээнд ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэг дээр 40 гаруй уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтэн түүн дотроо багийн эмч нарыг чадавхжуулах эмнэл зүйн сургалтад хамруулсан байна. Ингэхдээ уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, таван засал, рашаан засал, иллэг, гарын зүү, сэргээн засах, хөдөлгөөн заслаар дотор өвчний шингээлтийн тасаг, ясны гэмтлийн мэс заслын тасаг, яаралтай тусламжийн тасгийг эмнэл зүйн дадлага сургалтад хамруулан мэргэжил дээшлүүлсэн байна. Энэ үеэр уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч нарын байр суурийг сонслоо.

 

“Төгс-Оюун” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Б.Мөнхтуяа: СУДАС БАРЬЖ ОНОШЛОХООС ИЛҮҮ ЧАГНУУРАА БАРИАД ДУСАЛ, ТАРИАГАА  ХЭРЭГЛЭДЭГ  

-Хөх хотын  уламжлалт  анагаах ухааны их сургуулийг 1993-1999 онд төгссөн. Тухайн үед туулай, хулгана, хүн дээр дадлага хийхээс гадна эмийн ургамлыг түүлгэнэ. Оюутнуудын нүдийг боож байгаад ургамлуудын амтыг шинжүүлдэг байсан. Хүний амьдралын дадал зуршилд нийцүүлж уламжлалт анагаах ухааны эрдмийг заадаг байсан учраас илүү давуу болсон гэж боддог. Хятад, Өвөрмонголд уламжлалт эмнэлэг хийгээд иргэд нь хүртэл идээ ундааг ямар үед идэж болохгүй, харшил үүсгэх вэ гэдгийг мэддэг. Харин манайд ханиад  хүрэхэд сармистай битүү шөл уух хэрэгтэй гэдэг. Гэвч тухайн хүн харшилтай бол наад зах нь сүрьеэ өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Харин 2010 онд дахин мэргэжил дээшлүүлэхээр Хөх хотод очиход гадаадын оюутнуудад зориулсан сургалт нээсэн байсан нь сургалтын хувьд их дутагдалтай болсон санагдсан. 
Манай улсын хувьд уламжлалт анагаах ухаан хоцрогдсон. Судас барьж оношлохоос илүү чагнуураа бариад дусал, тариагаа  хэрэглэдэг. Манай улсад Хөх хот шиг уламжлалт анагаах ухаанаар дагнасан эмнэлэг Манбадацангаас өөр байхгүй. Манай эмнэлэгт дотоод сургуулиудад анагаах ухааны чиглэлээр сурч байгаа оюутнууд дадлага хийхэд наад захын тан, ургамлаа мэддэггүй. Манай сургуульд ургамал заадаггүй гэж хэлдэг. Манай улсын хувьд анагаах ухааны салбар мартагдаад байгаа болохоос биш арвин их түүхтэй. Жишээлбэл, таван цулаараа ямар ч эрхтэн эмчлэхээс гадна хавдраас сэргийлэх боломжтой. Арьс шийрээ хэрэглэж болно. Хонины шийр гэхэд хүүхдийн витамин Д, кальцийг нөхөж өгдөг. Монголын уламжлалт анагаах ухааны хамгийн гайхамшигтай эмчилгээ бол цус ханалт. Гэвч энэ эмчилгээг Монголд гэхээс илүү Хятадад түлхүү хэрэглэж байна. Гэхдээ  сүүлийн үед Монголд энэ эмчилгээ сэргэж байгаад баяртай байна. Монголд уламжлалт анагаах ухаан хөгжөөгүй гэж хэлэхгүй, дэлгэрэхгүй байгаа юм. 
Харин цар тахлын дараа уламжлалт анагаах ухаан үнэхээр эрүүл мэндийн салбарт хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс ойлгосон. Тиймээс нэгдсэн эмнэлэг бүр уламжлалт анагаах ухаан гэсэн том салбар үүсгэе гэж ярьж байна. Үүнд баярлаж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд ханиад их хүрч байна. COVID-19-ийг уламжлалтаар хэлбэл тахлын нян вирус. Тахлын нян вирус идээ ундаанаас үүсэлтэй. Тиймээс хүйтний улиралд адууны махаа идэх хэрэгтэй. Нарийн ногооноос илүү байцаа, төмс, лууван, зэрлэг гоньд, хөмүүлээ хэрэглэх нь чухал. Бас өлөн элгэн дээр шүд угаах ёсгүйг манайхан тэр бүр мэддэггүй. Хоосон ходоод руу оо орсноор нян үүсэх  эрсдэлтэй. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн хувьд гэр бүлийн нөхцөлөөс болж хүүхдүүд өвдөж байгаа нь анзаарагдаж байна.  Сүүлийн таван жил хүмүүсийн сэтгэл зүй, нийгмийн харилцаа муудсан.  Гэр бүлийн салалт их байна. Нярай хүүхдүүд ханиад их хүрч байна. Энэ нь гэр бүлийн харилцаа, хүүхдээ хайхрахгүйгээс болж сэтгэлийн дархлаа унасан байдаг.  Миний хувьд эм тангаас илүү сэтгэл зүйн  зөвлөгөөтэй хослуулж эмчилдэг. 

 

Гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор З.Мэндсайхан: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ДУЛИМАГ ЗҮЙЛ БИЙ

-1990 оны хувьсгалаар Монголын үндэсний их соёл, тэр тусмаа уламжлалт анагаах ухаан хөгжсөн. Үүнээс хойш 32 жил өнгөрсөн байна. Энэ цаг хугацаанд   нэг талаас нь харвал уламжлалт анагаах ухааны салбарт сургалтын байгууллага, хэдэн мянган эмч, сувилагч, эмнэлэг, улс, хувийн судалгааны байгууллага бий болсон. Нэг хэсэг хурдан хөгжсөн. Гэвч үүний хажуугаар дутуу зүйлс байна. Монголын өв соёлыг хориглож байсан  цаг үед Өвөрмонголын эмч нар уламжлалт анагаах ухааныг тасралтгүй хөгжүүлж ирсэн. Тиймээс энэ улсын анагаах ухаан хөгжил эмчилгээ, оношилгооны талаас ямар түвшинд байгааг сонсох гэж сургалтад сууж байна. Бидэнд дутагдаж байгаа зүйл нь аж ахуйн нэгжүүд, уламжлалт анагаах ухаан, эмийн үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн зүгээс саад хийхгүй байх хэрэгтэй. 1990 онд уламжлалт анагаах ухааныг Монголд  дэлгэрүүлэх үед Эрүүл мэндийн сайд агсан М.Нямдаваа 80 гаруй эм танг эрүүл мэндийн салбарт  хэрэглэх тушаал гаргасан. Харин одоо тэр хүний баталсан зүйлийг  дахин баталж байна. Хүнд суртал, авлигал ихэссэн. Эмч нарынхаа мэдлэгт хөрөнгө оруулалт хийсэн улс эрүүл хүнтэй байдаг. 
Анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа олон дээд сургууль байдаг ч сургалтын хувьд чанартай, чанаргүй заадаг. Хүн хүн рүүгээ ойртох арга барил улам багасаж техник технологийн хөгжил нөлөөлж байна. Жишээлбэл, өмнө нь эмч нар өвчний түүхийг өөрсдөө бичдэг байсан. Харин одоо компьютер дээр  шивдэг болсон. Өвчтөн эмч хоёрын хооронд сэтгэлийн харилцаа байх ёстой. Ингэснээр бие биедээ итгэдэг, өвчний оношийг олдог, эдгэрэх сэтгэл илүү нэмэгддэг. 

 

Резидент эмч Н.Цэрэннадмид: 60 ХУВЬ НЬ УЛАМЖЛАЛТААР, 40 ХУВЬ НЬ ЕВРОП АНАГААХ УХААНААР ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ

-2018 онд “Ач” анагаах ухааны сургуулийг уламжлалт анагаах ухааны эмчээр төгссөн. Одоо АШУИС-ийн зүүний резидент эмч. 2019 оноос Өвөрмонголын Үндэсний их сургуульд анагаах ухааны магистраар суралцаж байна. Сургуульдаа явах боломжгүй учраас  цахимаар сурч байгаа.  Заах  арга барилын хувьд ялгаагүй юм шиг санагдсан. Манай сургуулийн хувьд 60 хувь нь уламжлалтаар, 40 хувь нь европ анагаах ухаанаар хичээлээ заадаг. 

 

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

1 цаг 52 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

14 цаг 47 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

14 цаг 47 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

14 цаг 47 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин