Хүүхэд гэрийн ажил хийх цагийн хязгаарыг тогтоох саналыг хүргүүлжээ

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

ХЭҮК-оос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулав. Энэ үеэр гэрийн ажил болон өрхийн үйлдвэрлэлд хүүхдүүд хэдэн цаг зарцуулж буй талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүмүүс ихэнхдээ цалин авдаг ажил хөдөлмөрийн талаар ярьдаг. Нөгөөтээгүүр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд гэрийн ажлыг давхар оруулах ёстой. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхдээ гэрийн ажилд хэдэн цаг зарцуулж буйг асуумжийн арга болон онлайн ярилцлагаар судаллаа. Цалинтай ажил эрхэлдэг хэмээн хариулсан хүүхдүүд үүнийхээ зэрэгцээ гэрийн ажлыг хэрхэн хийж байгааг харахыг зорьсон. Үүнээс харахад гурав хүртэлх цагаар гэрийн ажил хийдэг маш олон хүүхэд байгаа юм. Энэхүү асуумж судалгаанд нийт 496 хүүхэд хариулт өгснөөс 397 нь гурав хүртэлх цагаар тогтмол гэрийн ажилд оролцдог хэмээн хариулсан. Харин заримдаа гурав хүртэлх цаг гэрийн ажилд оролцдог хэмээн 356 хүүхэд хариулжээ.

Энэхүү судалгаанд оролцсон 20 хүүхэд гэрийнхээ ажилд 7-8 цаг тогтмол оролцдог гэж хэлсэн. Түүнчлэн зургаан хүүхэд ес ба түүнээс дээш цаг тогтмол гэрийн ажилд оролцож байна хэмээх хариултыг өгсөн. Хамгийн сонирхолтой нь ес ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд дотор 5-11 насны хүүхэд олон байсан. Бага насны хүүхдийг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж олон цаг ажиллуулж байна. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургуульд сурахаас өмнө эсхүл бага ангид байх үед нь олон цагаар гэрийн ажил хийлгэх тохиолдол илэрч байна. Энэ асуудал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдгээр шийдвэрлэгдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн тооцох үндэслэлтэй юм. Хүүхдэд гэрийн ажил хийх цагийн хязгаарыг тогтоох саналыг энэхүү судалгааны үр дүнгээс гаргасан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн гэрийн ажилд зарцуулах цагийн хязгаарыг тогтоож өгсөн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин
Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

5 цаг 54 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

Уржигдар 18 цаг 22 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Уржигдар 18 цаг 20 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Уржигдар 18 цаг 17 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Уржигдар 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин
Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

5 цаг 54 мин