“Ирээдүйг минь бодоод, идэхээ болиоч”

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Үзэл бодлоо худалдахад цэг тавья”, “Үг дуугүй хүлцэхэд цэг тавья”, “Хамтач бус хандлагад цэг тавья” гэсэн лоозон барьсан иргэд бямба гарагаас эхлэн МУИС, Төв номын сангийн гадаа жагслаа. Тэд дээр дурдсан гурван зарчмыг дагаж мөрдөхийг уриалан тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Яг үүнтэй зэрэгцэн нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэрэг ил болсонтой холбогдуулан ням гарагт иргэд  Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэдний зарим нь төрийн далбаа барьсан байх бөгөөд “Төр ард түмнээ дээрэмдэхээ зогсоо”, “76 болон түүний нөхөд татварын хяналтгүй дарамтаа зогсоо”, “Ирээдүйг минь бодоод идэхээ болиоч” гэсэн лоозон барьж, төрийн ордныг тойрон гороолсон юм. Жагсаалд оролцсон иргэд нүүрсний хулгайн хэргийг цэгцэлж, олон нийтэд нэрсийг ил болгох, Засгийн газрыг огцруулах, авлига, улсын төсөв болон байгалийн баялгаас хулгайлсан хэргүүдийг шалгах, түүнд холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх, тогтолцоогоо өөрчлөхийг шаардан үзэл бодлоо илэрхийллээ.Иргэдийн зарим жагсаалаа маргааш үргэлжлүүлж “Тэг” зогсолт хийх, ажил хаях  санал гаргасан бол нөгөө хэсэг нь өнөөдөртөө эцсийг хүртэл жагсана гэсэн байр суурийг илэрхийлж хоёр хуваагдсан юм.

Мөн  “Дархан-Уул” аймгийн иргэд өчигдөр жагсаж нүүрсний хулгайчдыг зарлаж хөрөнгийг нь хураахыг шаарджээ. Тэд “Ард түмний боломжийг хулгайлсан хулгайчдын нэн яаралтай барь”, “Хулгайч дарга нарын эсрэг нэгдэцгээе” гэсэн лоозон барьж жагссан байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байгааг жагсаалд оролцогчид дуу нэгтэй хэлж, нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)

 

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

11 цаг 15 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

11 цаг 17 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

11 цаг 20 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

16 цаг 16 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

16 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

19 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

23 цаг 22 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

23 цаг 37 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Уржигдар 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Уржигдар 10 цаг 50 мин