Эрдэмтэн хүний үг бүр үнэтэй

2022-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

“Нэгэн жарны  сударласан сургамж” нэртэй нэг тэвхгэр боть ном уншигчдын гар дээр очлоо. Энэ номыг зохиогч нь МУСГЗ, эрдэмтэн  зохиолч, судлаач, доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн. Энэ хүний онцгой хөдөлмөрийн үр шим нь зөвхөн өөрийн бүтээлээ нухаад суух биш бусдын бүтээлийг задлан шинжилж сор болсон санааг нь дэмжин хэлж, алдаа дутагдалд нь мэргэжлийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгч өнөө үед Монголын утга зохиолд шүүмж судлалыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж буйд оршино гэж хэлж болно.

Энэхүү номд зохиогчийн зөвхөн 2022 онд бичсэн судалгааны 12 өгүүлэл багтжээ.Тэр дотроос Монголын шинэ үеийн уран зохиолын нэг гол төлөөлөгч, их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэхийн “Өчүүхэн тэмдэглэл дэх олон мэдээлэл, түүний түүхэн ач холбогдол” хэмээх өгүүллийн талаар ажиглалт, судалгаа тэргүүнд нь орсон байна.

Уг өгүүлэлд С.Буяннэмэхийн шүлэг, өгүүллэг, тууж, жүжгийн зохиолууд болон шүүмж судлал, нийтлэлийн цөөнгүй бүтээлүүдэд ажиглалт, шинжилгээ хийж өөрийн дүгнэлтийг өгөөд энэ хүн бол Монголын шинэ үеийн уран зохиолд олон төрлөөр анхдагч юм гэж  тодотгожээ.

Энэ тухайд утга зохиол, сэтгүүлзүйн шүүмж судлалыг үндэслэгч түүний “Алсыг зорьсон алтан загас” далд утгат туужийг онцолсон байна.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд гарсан оручуулгын шилдэг бүтээл болох Д.Цахилгааны хөрвүүлсэн””Илиада ба Одессей” хэмээх их хөлгөн судар, Ч.Даваадашийн эх хэлнээ буулгасан их ухаантан Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гурван боть бол манай нийгмийн оюун санааны амьдралд онцгой үйл явдал байлаа" гэжээ.

Доктор Т.Баасансүрэн сүүлийн 2-3 жилд Монголын сэтгүүл зүйд цахиур хагалан гарч ирсэн зарим бүтээлд сонирхолтой дүн шинжилгээ хийснээ энд оруулсан байна.

Тухайлбал Санжийн Баярын “Жаран хоног”, “Жарны бутархай” ном сэтгүүлч Г.Жамъян агсны “Шилдэг нийтлэл” 47 дугаар боть болон залуу сэтгүүлч Г.Төрмөнхийн бүтээлд хийсэн судалгааны талаар энэ номоос танилцаж болох юм.

Мөн “Үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн үү, эсвэл залхаалт бодлого тулган хүлээлгэгч Коростовец үү?” хэмээх гарчигтай онц сонирхолтой мэтгэлцээн уг номд оржээ. Эрдэм шинжилгээний томоохон хэмжээний энэхүү өгүүлэлдээ судлаач “Ж.Цэвээн, Коростовец хоёуланг хамтад нь “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулагчид, үндэслэгч мөн” гэж үзсэн залуу судлаач, доктор М.Одмандахын үнэлэлт дүгнэлтийг эс зөвшөөрч баримт дурдан эрс шийдвэртэй няцаагаад үндэслэгч хэмээх ойлголтод юуг хамааруулан ойлгож болох өөрийн гаргалгааг сөргүүлэн тавьсан байна.

Жамсраны Цэвээн гэдэг хүн “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулалцаж, гардан эрхэлж 20 дугаарыг түүний үргэлжлэл болсон “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины 103 дугаарыг бас энэ хүн ерөнхийлөн хянаж гаргажээ. Тэрээр энэ хоёр сонинд нэг биш өгүүлэл, нийтлэлийг бичиж нийтлүүлсэн байна. 1913-1920 оны хоорондох Монголын нэр бүхий үндэсний хоёр хэвлэлийг үүсгэж буй болгоод хөл дээр нь босгож хөгжүүлж дэлгэрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэнээс ч хараат бус, бие даасан чөлөөт хэвлэлийг үүсгэн төлөвшүүлэгч нь яах ч аргагүй Жамсраны Цэвээн мөн билээ хэмээн тодотгожээ.

Басхүү “Нэгэн жарны сударласан сургамж” номын хуудсыг эргүүлэх бүрийд шинэ санаа, шилдэг эрэлхийлэл, сонирхолтой үнэлэлт дүгнэлт ажиглагдаж байна.

Уг номын нээлтэд түүх, утга зохиол, сэтгүүлзүйн судлаач эрдэмтэд, МЗЭ, МСНЭ-ийн төлөөлөл олон хүн оролцсон  юм. Тэдний санал бодлыг сонсоход Т.Баасансүрэн бол жирийн нэг зохиолч, сэтгүүлч биш цаг ямагт ур ухааных нь бяр тэнхээ амтагдаж байдаг бөхөөр юм бол дархан аваргын зиндаанд хүрсэн хүн гэдгийг тодотгож байлаа.

Шоргоолж шиг ажилсаг л гэнэ. Ном бүтээлээр өндөглөгч нь гэнэ. Эдгээр зүйрлэл нь уранзохиол, сэтгүүлзүйн салбарт яах аргагүй манлайлагчийн нэг гэдгийг л хэлээд байналээ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

 

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

12 цаг 23 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

12 цаг 27 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

15 цаг 18 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Уржигдар 18 цаг 38 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

Уржигдар 18 цаг 29 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

2025-05-01
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

12 цаг 23 мин