С.САРУУЛ
Алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх телемедицин технологийн талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Телемедицин төвийн ажилтан Ө.Өнөмөнх "Телемедициний хяналт нь алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг технологи юм. Өөрөөр хэлбэл, эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай иргэд заавал эмнэлэгт очих, эсвэл эмч дуудаж үзүүлэхгүй, эмчтэйгээ аппликэйшнээр холбогдон үзүүлэх боломжтой болсон.
Мөн гурван төрлийн амин үзүүлэлт шалгадаг аппаратыг өвчтөний зөвшөөрөлтэй гэрт нь хүргэх юм. Тухайн өвчтөний оношинд тулгуурлан нэмэлтээр зөөврийн аппаратуудыг хүргэх боломжтой. Нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнтэй 10 хоногт 1-5 удаа цахимаар холбогдох юм. Цар тахлын үед зөвхөн Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ системийг нэвтрүүлсэн. Эмч хяналтад байгаа өвчтөнтэй зайнаас харилцаж, биеийн байдлыг өдөрт гурван удаа, долоо хоногт дунджаар 5-6 удаа шалгаж хянана. Тус үйлчилгээг авсан иргэдийн 90 хувь нь сэтгэл ханамжтай байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn