Д.ДАРАМБАЗАР
Ирэх оны наймдугаар сарын 5-12-нд Индонезийн Бали аралд болох Дэлхийн элсний наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд манай эрэгтэй эмэгтэй баг оролцохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 1-нд гарсан дэлхийн чансаагаар тивдээ эхний дөрвөн байрт бичигдсэн багууд энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Тивийн чансааны нэг болон гуравдугаар байрт бичигдэж буй манай сагсчид тус журмын дагуу наадамд оролцох эрхтэй болсон байна. одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн төрөлд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Чили, Доминикан, Пуэрто-Рико, Египет, Бенин, Тунис, Кени, Литва, Франц, Польш, Израиль болон зохион байгуулагч Индонезийн шигшээ өрсөлдөх болзлоо хангаад байна. Манай эрэгтэй тамирчдын хувьд 2019 оны Катарын Дохад болсон элсний наадмаас хүрэл медаль хүртсэн түүхтэй билээ.
Эх сурвалж: www.polit.mn