С.Ганбямба:Ховд аймгийн цэргийн ангийн захирагчид сахилгын арга хэмжээ авсан

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал  С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрүүл мэндийн үзлэгээр оруулаад эрүүл саруул хүүхдээ цэрэгт явуулчхаад шарил хүлээж авсан хэрэг олон гарлаа. Энэ ямар учиртай юм бэ. Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэ гарсан. Тэр ангийн захирагчид арга хэмжээ авсан уу. Нэг жил бол цэргийн эрдэм сурахад бага хугацаа. Эх орноо хамгаалах ёстой хүндтэй алба. Гэтэл хэрэгтэй хэрэггүй хамаг ажлыг хийх ёстой юм шиг цэргүүдийг ойлгодог. Одоо бол баячуудын хүүхдүүдээс бусад нь алба хааж байна.Олон улсад хурцадмал байдал үүссэн үед Сэлэнгэ-2022 хээрийн сургуулилтийг Казахстан, Хятадын хилийн ойролцоо хийлээ. Мөн Москвад хээрийн сургуулилт хийсэн. Үүнд тайлбар өгнө үү” гэлээ.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба “Зарим албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болоод хугацаат цэргийн албанд ирсэн иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох асуудал гарсан. Үүний хор хэмжээ, хохирлыг багасгахын тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэгийн голомтот нөхцөл байдал үүссэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнийг авчирч, дараагийн албан хаагчид ирэхээс өмнө халдваргүйжүүлэх арга хэмжээг авсан. Мөн ангийн захирагчид сахилгын арга хэмжээ авсан. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал маш чухал. Цэрэг татлагын үзлэгт оролцсон залуусын 34 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй.Цэрэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй эдгээр залуусыг тухайн аймаг орон нутгийн цэргийн штаб нь эрүүл болгоход анхааран ажиллах ёстой.Энэ онд 249 цэргийн албан хаагч бүтээн байгуулалтад оролцож дээд тал нь 8.5 сая төгрөг дансандаа хуримтлуулсан. Хугацаат цэргийн хугацаанд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Санал дүгнэлтээ хэлж байгаа” гэв.

Энэ үеэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Манай улс жилд 18-24 хээрийн сургуулилт хийдэг. Үүнд АНУ, Орос, Катар гэсэн олон улс оролдцог. Үүнээс хэдхэн орныг онцлоод улс төр хийж болохгүй. Монгол улс олон жилийн турш хийсэн уламжлалт хамтарсан сургуулилтаа хийсэн” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

2025-05-02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

1 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

5 цаг 29 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

5 цаг 44 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Өчигдөр 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Өчигдөр 10 цаг 50 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

Өчигдөр 08 цаг 00 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2025-05-02
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2025-05-02
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

2025-05-02
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

2025-05-02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

1 цаг 28 мин