"Чингис хаан, хаад язгуурын музей" ба архитектурын шийдэл

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин "Трэнд зочин" буландаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан билээ.  Тэрбээр  "Чингис хаан, хаад язгуурын музей"-н архитектурыг онцоллоо.  "Барилга төлөвлөлтийн хувьд нэгдүгээрт байрлал чухал.  Ер нь архитектур  өөрөө байрлал, орон зайн урлаг шүү дээ. “Чингис хаан музей” маань дөрвөн замын уулзвар дээр, тэр дундаа корнер буюу булан хэсэгт  байрладаг.  Барилгыг дөрвөн тал гэж үзвэл хоёр тал нь илүү их харууцтай.  Булангийн корнер бол хамгийн чухал хэсэг гэж үзэж,  энэ хэсэгт суурилсан архитектурын шийдэл гаргасан.  Хоёрдугаарт, зориулалт.  Тэр дундаа юуны музей гэдгээс хамаарч төлөвлөлт хийгдсэн.   Энэ музей маань түүхийн музей тэр дундаа монголчуудын шүтээн, оюун санааны хувьд эрхмийн эрхэм хүний нэрээр нэрлэгдсэн тэр цаг үед холбогдох, цаашлаад дэлхийн түүхийг илэрхийлэх ийм музей.  Энэ утгыг мөн бодож төлөвлөлтөө хийжээ.Гуравдугаарт, музейн барилга өөрөө байгалийн гэрэл бага  хэрэглэдэг учраас цонх багатай, хана ихтэй хийсэн. Мөн музейн барилга маань урд талдаа маш их орон зайг авахыг хичээсэн. Энэ нь үзэгчээ өөр лүүгээ татах үндсэн агуулгадаа нийцсэн гэхэд болно. Хуучин байсан барилгын нүүр хэсгээс даруй хойш нь арван метр татаж өгсөн.  Сая музейн нээлт хийхэд урд талбайд нь 300-400 хүн цуглахад ямар ч асуудал үүсээгүй.  Энэ бол музейн барилгын нэг стандарт юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

3 цаг 24 мин
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо.

3 цаг 24 мин
Шахмал түлшний “шахаа” утаатай тэмцэх цорын ганц шийдэл мөн үү?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан ээлжит эрэн сурвалжилгаараа шахмал түлшний стандарт түүний орц найрлагад ямар асуудал байгааг хөндсөн билээ.

3 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

19 цаг 14 мин
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

19 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал ханду

Өчигдөр 06 цаг 00 мин
Санамж бичиг байгуулав

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Сана

Уржигдар 19 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Уржигдар 12 цаг 32 мин
Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан

Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйсан

Уржигдар 12 цаг 24 мин