С.САРУУЛ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Тэгвэл Мэдрэлийн мэс заслын тасаг сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна нуруу нугасны анхдагч болон үсэрхийлсэн хавдрыг авах мэс засал, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслыг хийж эхлүүлээд байна.
3 tesla MRI, 128 зүслэгтэй комьпютер томографи, pet scan зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хавдрыг эрт оношлох, бүрэн эмчлэх боломжтой болжээ.
Эх сурвалж: www.polit.mn