“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг БНХАУ-тай хамтран энэ ондоо багтаан шийднэ”

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг БНХАУ-ын ЭКСИМ банктай хамтраад энэ ондоо багтаан бүрэн шийдэхээр болжээ. Мөн нөлөөлөлд өртөж буй 1241 иргэн тус бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөөр төсвийг шийдвэрлэсэн байна.

УЦС-ын төслийн зохицуулагч Ч.Гантулга "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар нийгэмд янз бүрийн худал, үнэн мэдээлэл гарч иргэдийг талцуулж байна. Тухайлбал орон нутагт иргэдийн эрх зөрчигдөж, малчдын амьдрах орчныг сүйтгэн, байгаль орчин, агаар, усанд хор хөнөөл учруулж байна гэх мэдээлэл яваад буй. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгөх нь зөв тул товч материалыг танилцуулж байна.Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хамрах хүрээ нь Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Баяннуур, Мянгад, Эрдэнэбүрэн, Өмнөговь гэсэн дөрвөн сумын газар нутаг. Тодруулбал Баян-Өлгий аймагт 104 кв.км, Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багт 123кв.км, Ховд талын чацаргана баг буюу Мянгад суманд 46, Эрдэнэбүрэн сумын 5.5 кв.км газар нутгийг хамарч байгаа юм. Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.  Үүний 9871 га-д нуур үүсэх юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрчим хүчний яам энэхүү нуур үүсгэх талбайг чөлөөлөх асуудал ярьж байгаа болохоос биш малчдыг өнөө маргаашгүй нүү гэж хөөж тууж байгаа асуудал байхгүй. Мэргэжлийн байгууллагууд ТЭЗҮ хийгээд, хууль, журмын хүрээнд талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна" гэлээ.

Цэцэгт, Улиаст багийн төвийг шинээр барих төлөвлөлтийн зургийг аравдугаар сарын 30-нд бүрэн хийж дуусаад 2023-2024 оны төсөвт бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг тусгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn

ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

4 цаг 31 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

7 цаг 45 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

7 цаг 48 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

7 цаг 52 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

8 цаг 17 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

8 цаг 36 мин
Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

8 цаг 42 мин
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

14 цаг 27 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

14 цаг 47 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

14 цаг 47 мин