Амжилтын түүх:Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд Магдалена Андерссон

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Швед улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, дэлхийн эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдсэн байдаг. Тиймээс энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа бид Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд Магдалена Андерссоныг онцолж, түүний улс төрийн замнал, удирдах арга барил хийгээд боловсролын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Улс төрийн замнал

Улс төрч, эдийн засагч, Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд  Эва Магдалена Андерссон 1967 оны нэгдүгээр сарын 23-нд төржээ. Өнгөрсөн оноос Социал Демократ намын даргаар ажиллаж эхэлсэн Андерссон намынхаа Залуучуудын холбоонд 1983 онд элсэж байв.

Ийн 1996-2006 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Горан Перссоны Засгийн газарт зөвлөх, төлөвлөлтийн захирал, Социал Демократ намын даргаар ажиллаж байсан Мона Сахлины зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Ийм арвин туршлагатай түүнийг Стефан Лёфвен Засгийн газрынхаа Сангийн сайдаар 2014 онд томилсон байдаг. Энэ хугацаандаа маш сайн ажилласан учир Стефан Лёфвеныг өнгөрсөн оны наймдугаар сард огцрох тухайгаа зарлахад олон хүн Андерссоныг дараагийн Ерөнхий сайд болно хэмээн таамаглаж байв.

Энэ таамаглалын дараахан Магдалена Андерссон Социал Демократ намынхаа дарга болсон билээ. Намын дарга болоод удаагүй байхдаа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж улсынхаа улс төрийн түүхэнд шинэ салхи сэвэлжүүлж байлаа.

Хувийн амьдрал, боловсрол

Андерссон айлын ганц хүүхэд. Аав нь Уппсалагийн их сургуулийн тооцоолон бодох чиглэлийн лектор, ээж нь багш. Сэхээтэн айлын ганц охин Андерссон хүүхэд байхдаа усанд сэлэлтийн дээд зэрэглэлийн тамирчин байжээ. Үүнээс гадна онц сурлагатан сурагч байж.

Тэрбээр Стокгольмын Эдийн засгийн сургуульд эдийн засагч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Тус сургуульдаа доктороор суралцсан ч төгсөөгүй. Учир нь доктороор суралцах хугацаандаа Харвардын их сургуульд суралцахаар явсан байна.

Удирдагч, манлайлагч эмэгтэй

Мөн Андерссон Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бодлогын анхан шатны зөвлөх хорооны даргаар гурван жилийн хугацаанд ажилласан. Энэ албыг хашсан арав гаруй жилийн дараах анхны Европ, тэр дундаа эмэгтэй хүн болж байлаа.

Гэвч тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон Шведийн бүх нийтийн сонгуулиар нам нь олонх болж чадаагүй учир огцрох хүсэлтээ өгөөд байна. Гэхдээ Андерссон одоогоор Шилжилтийн Засгийн газрын ерөнхий сайд хэвээрээ байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

9 цаг 50 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

10 цаг 50 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

10 цаг 50 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

10 цаг 50 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

10 цаг 50 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Өчигдөр 13 цаг 32 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 13 цаг 28 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

Өчигдөр 06 цаг 05 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

9 цаг 50 мин