С.САРУУЛ
Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, өнөөдөр 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэхээр боллоо. Мөн өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах, хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасныг ГХЯ мэдээлэв.
Эх сурвалж: www.polit.mn