Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих зэрэг төслийг урагшлуулах чиглэлээр санал солилцов

2022-09-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар өнөөдөр /2022.09.11/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр орны харилцаа нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Мөн тэрбээр "Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов. Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн  байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байна" хэмээлээ. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих зэрэг төслийг урагшлуулах чиглэлээр санал солилцов. 

Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга урив. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 4 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 24 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 29 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 31 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 37 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 41 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 50 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 50 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 50 мин