Б.ОД
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар Тавантолгой түлш компаниас мэдээлэв.
Тавантолгой түлш ХХК-ийн компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал "Нийслэлийн хэмжээнд хамгийн их утаа ялгарч буй цэгүүдийг тогтоосон. Үүний дагуу түлш хэмнэгч бортогыг 30000 айлд суурилуулах ажил маань наймдугаар сарын 15-нд эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 600 гаруй өрхөд энэ бортогыг суурилуулж байна” гэв.
Түлш хэмнэгч бортого нь:
- Түлшний хэмнэлттэй
- Утааг бүрэн шатаана
- Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх давуу талтай юм байна.
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар Хан-Уул дүүргийн Нисэх орчим, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн Зурагтын баруун тал, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Таван буудал орчимд нийт 30 мянга гаруй айлд түлш хэмнэгч бортогыг суурилуулж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn