Ерөнхийлөгчийн мэтгэлцээн: Жайр Болсонароу & Лула да Силва

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Бразилийн барууныг баримтлагч ерөнхийлөгч Жайр Болсонароу, зүүнийг баримтлагч ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силва нарын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээн ням гарагт боллоо. Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд 12 хүн нэр дэвшиж байгаагаас зургаа нь энэ мэтгэлцээнд оролцжээ. Энэ үеэр одоогийн ерөнхийлөгч Болсонароу 2003-2010 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лулаг эрх мэдлээ эргүүлэн авахыг эрмэлзэж байгаа авлигад идэгдсэн улс төрч хэмээн доромжлов. Үүнээс өмнө тэрбээр Лулаг хулгайч хэмээн нэрлэж, ихэнхийг нь төр эзэмшдэг, улс төрчдийн хамаарал бүхий “Petrobas” газрын тосны компанийн мөнгө олголттой холбоотой хэрэгт буруутгаж байсан билээ. Учир нь Лула да Силва мөнгө угаах, авлигын хэрэгт 2017 онд холбогдож ял эдэлсэн бөгөөд 2019 онд суллагдсан билээ. Францын Дээд шүүхээс Лулагийн ялыг 2021 онд хүчингүй болгосон байдаг. Тиймээс мэтгэлцээний үеэр Болсонароу “Лула да Силвагийн удирдаж байсан Засгийн газар Бразилийн түүхэн дэх хамгийн их авлигад идэгдсэн захиргаа байсан. Эрх мэдлээ ашиглан хөрөнгөө нэмэгдүүлэх гэсэн хүмүүсийн дээрэм дээр үндэслэсэн Засгийн газар түүнийх байсан. Гэтэл одоо эрх мэдлээ буцаан авч юу хийхийг хүсээд байгаа юм бэ. “Petrobas” компани шиг адилхан зүйл хийх юм уу” гэж өрсөлдөгч Лула да Силва руу дайрчээ.

Харин Лула да Силва түүний хэлсэн үгсийг худал, цуу яриа хэмээн няцаагаад “Болсонароу Бразилийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлд юу ч хийгээгүй. Үүний үр дүнд ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, Амазоны ширэнгэн ой устаж Бразил гэдэг улс сүйрчихлээ” хэмээн ярьсан байна.

Мөн сонгуульд өрсөлдөгч Бразилийн төвийг сахисан Ардчилсан хөдөлгөөн намын гишүүн, сенатч Симон Тебет “Бид ардчилалд заналхийлдэг ерөнхийлөгчтэй. Түүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна Болсонароу цар тахлыг үл тоож,  вакцинтай холбоотой худал мэдээлэл тараасан. Тодруулбал, COVID-19-ийн вакцин ДОХ-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн худал мэдээлэл түгээсэн” гэж мэтгэлцээний үеэр өрсөлдөгчдөө хандан хэлжээ.

Тус мэтгэлцээнийг дүгнэвэл зургаан нэр дэвшигчийн хэн нь ч илт давуу ялалт байгуулж чадаагүй хэмээн “Aljazeera” сайт мэдээлэв. Бразилийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойргийн санал хураалт аравдугаар сарын 2-нд болно. Энэ үеэр нэр дэвшигчдийн хэн ч 50 хувиас их санал авч чадахгүй бол дараагийн шатны сонгууль аравдугаар сарын 30-нд болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

19 цаг 59 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

21 цаг 38 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин