Түүний судалгааны бүтээлүүд ямар шалгуур давдаг вэ?

2022-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МУИС-ийн профессор, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ өдгөө Германийн  Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаачаар ажиллаж байна.  Тэгвэл барууны оронд түүх судлалын бүтээлүүд хэрхэн хэвлэгддэг,  Монгол Улсад энэ чиглэлд ямар зүйл дутагдалтай байгаа талаар "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөх үеэрээ байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Аливаа судалгааны ажил уг салбарын тэргүүлэх эрдэмтдийн хэд хэдэн давхар, нууц шүүмж, магадлагаа шинжилгээ (peer review) даваж байж л  хэвлэгдэх ёстой. Аливаа эрдэм шинжилгээний сэтгүүл, болон академик хэвлэлийн газрууд тухайн салбарын шилдэг эрдэмтдээс бүрдсэн редакцийн зөвлөлтэй байдаг. Судлаач ажлаа хэвлүүлэхээр өгөхөд эхлээд редакцийн зөвлөлийн эрдэмтэд нь магадлагаа хийж, уг ажлыг цааш нь уг салбарын нарийн мэргэшсэн эрдэмтдээр магадлагаа хийлгэх эсэхийг шийддэг. Хийлгэхээр шийдэгдвэл уг ажил эхний даваагаа даваж байна гэсэн үг. Түүний дараа нарийн мэргэшсэн хоёроос гурван эрдэмтдээр тус тусад нь нууц, нарийн нягт  магадлагаа шинжилгээ хийлгэнэ. Тэдгээр эрдэмтдийн шүүмж уг ажлыг хэвлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд, тэдний санал нийлж байвал уг ажил үндсэн даваагаа даваж байна гэсэн үг. Гэхдээ эцэст нь редакцийн зөвлөлийн холбогдох эрдэмтэд эцсийн шийдвэрийг гаргадаг. Шүүмжийг зохион байгуулахдаа ямар нэг үзэмжийн хандлага хутгалдахаас сэргийлэх үүднээс магадлагаа хийж байгаа эрдэмтэд нь ч, хийлгэж байгаа нь ч харилцан бие биенийгээ хэн болохыг мэдэхгүй байхаар зохион байгуулдаг. Шүүмж, магадлагаа нь уг судалгааны үнэн эсэхийг төдийгүй, мөн тухайн салбарын оршин буй мэдлэгийн санд утга учиртай, хувь нэмэр болох эсэх гэх мэтийг ч дэнсэлж үздэг. Гэтэл энэ тогтолцоо манай оронд үндсэндээ 1990-ээд оноос нуран унасан. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд ёс төдий буюу бараг магадлал хийхээ байсан. Ном бүр ч байхгүй. Мэргэшсэн эрдэмтдийн зөвлөлтэй, шүүмж хийлгэдэг академик хэвлэлийн газар манайд үгүй мэт. Нөгөө талаар зохиолч өөрөө мөнгөө төлөөд номоо хэвлүүлнэ, борлуулна гэдэг ойлголт ч байхгүй.  Харин манайд хэн дуртай нь юу бичснээ ном хэлбэртэй болгож хэвлүүлж байх юм. Хаана, хаанаа судалгаа үнэн эсэхийг нягтлах, магадлах, утга учиртай эсэхийг шүүх шүүлтүүр байхгүй гэсэн үг. Тиймээс судлаачид гэдэг хүмүүс түүхийг  янз бүрээр ярьж тайлбарлах нь их байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

35 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

35 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

35 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

35 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

35 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

35 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 16 мин