ЭМЯ:Улаанбаатарт 130, Өмнөговьд 76 тохиолдол бүртгэгдлээ

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусыг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937971 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын 130 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дорноговьд 11, Дундговьд зургаа, Өмнөговьд 76, Сүхбаатарт тав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6632 хүн хяналтад байна.

Коронавирусын омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах шинж тэмдэг давамгай илэрч буй.

Харин хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.

 Эх сурвалж:www.polit.mn

МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

Уржигдар 17 цаг 09 мин
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

4 цаг 8 мин
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

4 цаг 8 мин
Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

20 цаг 23 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэллээ

21 цаг 54 мин
Л.Гантөмөр: АН хамтын гэрээ зөрчөөгүй

Л.Гантөмөр: АН хамтын гэрээ зөрчөөгүй

22 цаг 1 мин
МАН: Гэрээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлнэ

МАН: Гэрээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлнэ

22 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

22 цаг 7 мин
Төрийн байгууллагын албан хаагчид сонгууль болгоноор солигддог бол иргэний нийгмийнхэн жил бүр улам чадавхжиж байна

Нийтийн эрх ашгийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв болон МУИС хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Хоёр жагсаал Төв талбайд мөргөлдөж, гурван нам төв байрандаа хуралдав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал Т